МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНКААР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ШАЛГАРЛАА
Их Британийн “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг дэлхийн банк, санхүүгийн салбарын шилдгүүд тодорч, Худалдаа, хөгжлийн банк 2016 оны “Монгол улсын шилдэг арилжааны банк”-аар 5 дахь жилдээ дахин шалгарлаа.