Түгээмэл асуулт хариулт
Нэг зээлээ хаагаагүй байхад дахин зээл авч болох уу?
Болно. Гэхдээ таны орлого нийт зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байх шаардлагатай тул та өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан зээлийн хүсэлтээ судлуулаарай.
Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
Та 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаарх мэдээллийг ХХБ-ны www.tdbm.mn цахим хуудасны иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэсгээс эсвэл банкны лавлах 1800-1977 утсаар мөн дурын салбар, тооцооны төвийн зээлийн ажилтанд хандан авах боломжтой.
Цалингийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
Та цалингийн зээлийн талаарх мэдээллийг ХХБ-ны www.tdbm.mn цахим хуудасны иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэсгээс эсвэл банкны лавлах 1800-1977 утсаар мөн дурын салбар, тооцооны төвийн зээлийн ажилтанд хандан авах боломжтой.
Зээлийн үлдэгдэлээ хэрхэн мэдэх боломжтой вэ?
Та банкны 1800-1977 лавлах утсаар холбогдон зээлийн үлдэгдлээ шалгуулах боломжтой. Мөн та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй, зээлийн дансаа холбуулсан бол онлайн банкаа ашиглан өөрөө шалгах боломжтой.
Данснаасаа зээлийн төлбөр татагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Та банкны лавлах 1800-1977 утсаар холбогдон зээлийн төлбөр хийгдсэн эсэхээ тодруулах боломжтой. Эсвэл та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй бол дансны хуулгаа өөрөө шалгаж болно.