Азийн санхүүгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд дэлхий даяар түгээдэг Finance Asia сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкны 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан дунд хугацаат 500 сая ам.долларын бондыг “Азийн шилдэг корпорацийн бонд”-оор шалгарууллаа. Finance Asia сэтгүүлийн тус шалгаруулалт нь Ази тив төдийгүй дэлхий нийтийн банк санхүүгийн салбарынхны анхаарлын төвд байдаг билээ. Монгол улсын арилжааны банкнаас гаргасан бонд ийнхүү “Азийн шилдэг корпорацийн бонд”-оор шалгарч чадсан нь улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн явдал боллоо.
ХХБанкны 500 сая ам.долларын бонд нь Монгол улсад итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээсэн алхам болсон бөгөөд бондын 90%-ийг дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн удирдлагын компаниуд, 5%-ийг дэлхийн томоохон банкууд, үлдсэн 5%-ийг санхүүгийн байгууллагууд бүрдүүлсэн юм.
ХХБанк нь олон улсад бонд амжилттай гаргасан Монголын хамгийн анхны аж ахуйн нэгж, арилжааны банк бөгөөд энэхүү бонд нь 2007, 2010, 2012 онуудад гаргасан бонд болон 2014 онд Монгол улсаас анх удаа оффшор юанийн бондыг амжилттай арилжаалснаас хойшхи олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж буй 5 дахь удаагийн бондын арилжаа юм.
Дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй ХХБанкны харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.
Хөгжил дэвшилд хамтдаа