Skip to main content

Бид харилцагчдынхаа бэлэн мөнгөний эрэлт, хэрэгцээг түргэн шуурхай хангахаар 260 орчим АТМ төхөөрөмжөөр банкны үйлчилгээг хүргэж байна. Түүнчлэн олон улсын VISA, MASTERCARD, JCB, UNION PAY, DINERS CLUB & DISCOVER, PULSE NETWORK брэндүүдийн төлбөрийн картуудыг АТМ дээрээ хүлээн авч байна.

Харилцагч та ХХБ-ны АТМ дээрээс дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

  1. Бэлэн мөнгөний орлого, зарлага

  2. Пин код солих, Интернэт пин код авах

  3. Дансны дугаар, Картын дугаараар шилжүүлэг хийх

  4. Төлбөр төлөх

  5. Most money гар утсанд суурилсан аппликейшнээр дамжуулан зарлагын гүйлгээ хийх

  6. Moneygramm олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авах

  7. Дансны үлдэгдэл, сүүлийн гүйлгээний хуулгаа харах, баримтаар авах

  8. АТМ-аар бэлэн бусаар төгрөгийн данснаас банк дотор /USD, EUR/ хөрвүүлэгтэй гүйлгээ хийх.

  9. АТМ-аар банк хоорондын бэлэн бус гүйлгээ хийх.

  10. Орлогын АТМ-д QR код уншуулан зарлага гаргах /TDB Online application/

АТМ-ын байршлын мэдээллийг ЭНД харна уу.

 

 

Зарлага хийхэд анхаарах зүйлс

Орлого хийхэд анхаарах зүйлс

Зарлагын АТМ-аас нэг удаа дээд тал нь 700,000 ₮ авах, хамгийн багадаа 1,000 ₮ авах боломжтойОрлогын АТМ-д зөвхөн ХХБ-ны картын дансанд орлого хийх боломжтой 
Орлого, зарлагын АТМ-аас нэг удаа дээд тал нь 200 дэвсгэрт буюу 4 сая ₮, хамгийн багадаа 5,000 ₮-ийн зарлага гарах боломжтойОрлогын АТМ-д нэг удаа дээд тал нь 200 дэвсгэрт буюу хамгийн ихдээ 4 сая ₮ хүлээн авах боломжтой
Гадаадын банкны картаар АТМ-аас бэлэн мөнгө авахад нэг удаа дээд тал нь 400,000 ₮ авах боломжтой байдаг.Орлогын гүйлгээнд шимтгэл байхгүй
ХХБ, Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 100 ₮-ийн шимтгэлтэйАТМ-д аль болох урагдаагүй, нугалараагүй, үрчийгээгүй дэвсгэрт хийх
Таны АТМ-аас бэлэн мөнгө авах нийт хэмжээ Таны ашиглаж буй картын өдөрт зарцуулах лимитээр хязгаарлагдах болохыг анхаарна уу.АТМ орлогодож буй дэвсгэрт чанарын шаардлага хангахгүй бол уг дэвсгэртийг танихгүй буцаан гаргах ба буцаан гаргасан дэвсгэртийг авснаар дараагийн үйлдэл хийгдэхийг анхаарна уу.

 

Та хэн нэгэнд яаралтай шилжүүлэг хийх шаардлага гарсан уу? Гар утасны цэнэг дууссан, ухаалаг аппликейшн ашиглах датагүй болсон, банкны салбар орж очирлох боломжгүй яарсан ямар ч нөхцөлд хамгийн өртөг багатайгаар хурдан шуурхай шилжүүлгийг ХХБ-ны АТМ дээрээс авах боломжтой.

Энэхүү үйлчилгээг Та ХХБ-ны дурын АТМ дээрээс авах боломжтой ба картын дугаар болон дансны дугаараар гэсэн 2 төрлөөр шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой.

Шилжүүлгийн гүйлгээ хийхэд анхаарах зүйлс:

  • Шилжүүлэг хийх лимит нь тухайн картын АТМ-ын гүйлгээний лимитийн хүрээнд хийгдэх боломжтой.

Дээд хэмжээ (Өдөрт)Дотоодын картОлон улсын карт
Энгийн картПремиум картВиза карт MNT, USDВиза карт EURЮнионПэй карт
Энгийн картАлтан картЭнгийн картАлтан картАлтан карт

АТМ-аас бэлэн мөнгөн авах   

3,000,000 ₮

4,000,000 ₮

3,000 $

5,000 $ 

2,500 EUR   

4,000EUR   

80,000 CNY   

Худалдан авалт хийх болон бэлэн мөнгө авах   

3,000,000 ₮

6,000,000 ₮

7,000 $

15,000 $

5,500 EUR   

12,000EUR   

250,000 CNY   

АТМ-с шилжүүлэг хийх   

10,000,000 ₮

20,000,000 ₮

5,000 $ 

10,000 $  

4,000 EUR   

9,000 EUR   

50,000 CNY
  • Шилжүүлгийн шимтгэл нь 100 төгрөг болон түүнтэй тэнцэх бусад валют байна

  • Ямар төрлийн валютын шилжүүлэг хийхээс хамааран АТМ-д шилжүүлэх дүнгээ анхааралтай оруулах

  • АТМ-аас шилжүүлэг хийх үйлчилгээ нь зөвхөн ХХБ-наас гаргасан карт, данс хооронд хийгдэх боломжтой байдаг.

  • Хүлээн авагчийн дансны дугаарыг оруулахад хүлээн авагчийн дансны нэрийг масклан харуулах бөгөөд сайтар шалгасны дараа гүйлгээг үргэлжлүүлнэ үү. Таны шилжүүлсэн мөнгөн дүн хүлээн авагчийн дансанд шууд орон ашиглагдах боломжтой болно.

 

ХХБ-ны Карт эзэмшигч танд түгээмэл хэрэглээний төлбөрүүдийг шууд АТМ дээр гүйцэтгэх боломжийг олгож байна. Үүнд:

  • Монголын Цахилгаан Холбоо ХК (МЦХ ХК)-ийн суурин утасны төлбөр төлөх

  • Скайтел ХХК-ний үүрэн утасны дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх

  • Орифлейм ХХК-ний зөвлөхүүдийн захиалгын төлбөрийг шууд автоматаар гүйцэтгэх

 

АТМ-аас төлбөр төлөх үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгох юм.Үүнд:

  • Манай цэсэнд байгаа байгууллагуудын төлбөрийг тухайн байгууллагын үйлчилгээний төв болон касс, салбаруудад очилгүйгээр өөрийн хамгийн ойр байрлах ХХБ-ны АТМ ашиглан төлж, цаг заваа хэмнэх

  • Уг төлбөрүүдийг төлөхийн тулд Банкинд ирж тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй

  • Та өөрийн картнаас дуртай Үйлчилгээний дурын хэрэглэгчийн төлбөрийг нэг дор гүйцэтгэх боломжоор хангагдаж байгаа нь онцлог юм

  • Энэ үйлчилгээг 24 цагийн турш хэрэглэх боломжтой

     

Төлбөр гүйцэтгэхэд шаардагдах зүйлс:

  • МЦХ ХК-ний төлбөрийг АТМ ашиглан төлөхдөө төлбөр төлөх суурин утасны дугаар болон төлбөр төлөх дүнгээ мэдэж шаардлагатай бөгөөд МЦХ ХК-ийн 109, 1109 дугаараас лавлах боломжтой.

  • Скайтел ХХК-ний дараа төлбөрт утасны дугаар болон тухайн сард төлөх төлбөрийн дүнг Скайтел ХХК-ний мессежээр лавлах боломжтой.

  • Орифлейм ХХК-ний зөвлөхүүдийн дугаар болон тухайн захиалгын дүнг мэдэж байх.

Үйлчилгээний шимтгэл:

Шимтгэлийг гүйлгээ бүрээс төлбөр хийж буй карт эзэмшигчийн картын данснаас суутгана

Төгрөгийн данс

Ам.долларын данс

Еврогийн данс

 

100 ₮

100 ₮ түүнтэй тэнцэх ам.доллар

100 ₮ түүнтэй тэнцэх евро

Анхаарах зүйлс:

  • МЦХ-ны суурин утасны төлбөр төлөхөд:

    • Та 09-18 цагийн хооронд утасны төлбөрөө төлсөн бол таны утасны үйлчилгээний эрх 2 цагийн дотор, 19-09 цагийн хооронд төлсөн бол маргааш өглөө үйлчилгээний эрх тань сэргэх болно.

    • Та АТМ дээрээс төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнг сайтар хянаж оруулах.

    • Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картнаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно.

    • Зөвхөн МЦХ ХК төлбөрийг хийх боломжтой бөгөөд 24, 25-аар эхэлсэн төмөр замын холбооны утасны төлбөрт хамаарагдахгүй.

  • Скайтел ХХК-ний дараа төлбөрт утасны төлбөр төлөхөд:

    • Төлбөр хийсний дараа нэг цагийн дотор автоматаар төлөгдсөн төлөвт бүртгэгдэнэ.

    • Та төлбөр хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнг сайтар хянаж оруулах.

    • Зөвхөн дараа төлбөрт утасны төлбөрийг төлөх боломжтой бөгөөд урьдчилсан төлбөрт картаар цэнэгддэг бол төлбөрийг хүлээн авахгүй болно.

  • Орифлейм ХХК-ний захиалгын төлбөр төлөхөд:

    • Төлбөр хийсний дараа  нэг цагийн дотор автоматаар тухайн зөвлөхийн захиалгын төлбөр бүртгэгдэнэ.

    • Та АТМ дээрээс төлбөр хийхдээ зөвлөхийн дугаар, төлбөрийн дүнг сайтар хянаж оруулах.

Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картнаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэг хийгдэх болно.

 

АТМ төхөөрөмжөөр дамжуулан олон төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож харилцагчдадаа хүргэж байна.

  1. Most money – Та карт ашиглахгүйгээр АТМ-аас бэлэн мөнгө авах бол гар утасны аппликейшн дээр суурилсан Most money үйлчилгээгээр дамжуулан Тан код авч АТМ дээр утасны дугаар болон тухайн Тан кодыг оруулж бэлэн мөнгө авах боломжтой. Мөн Most money үйлчилгээний харилцагч таних QR кодыг ХХБ-ны орлогын АТМ-д уншуулан илүү хурдан бөгөөд хялбар аргаар бэлэн мөнгө авах боломжтой.

  2. Moneygramm – Олон улсын мөнгөн гуйвуулгын Moneygramm үйлчилгээг АТМ дээрээс авах боломжтой. Хэрэв та банкны салбарт очихгүйгээр MoneyGram–аар мөнгө илгээх болон хүлээн авахыг хүсвэл онлайн банк болон АТМ ашиглаж гүйлгээ хийж болно. ЭНД дарж мэдээлэл татаж авна уу.

 

АТМ ашиглахад анхаарах зүйлс:

1. Харилцагч Та АТМ-ыг өдөрт 10 удаа ашиглах боломжтой

2. Пин кодоо 3 удаа буруу оруулбал таны картыг хураах болохыг анхаарна уу. Хэрэв 2 удаа буруу оруулсан бол аль ойр салбарт хандах эсвэл онлайн банкаараа пин кодоо солиулах 

3. Та АТМ-д картаа хийгээд 30 секунд ямар нэгэн үйлдэл хийхгүй бол Таны картыг хураах болохыг анхаарна уу.

4. Картын хугацаа дууссан, хаагдсан, гэмтсэн тохиолдолд АТМ картыг хураан авна

5. Хэрэв таны карт ХХБ-ны карт бол ХХБ-ны лавлах руу холбогдож банкны төв байран дээр өөрийн биеэр ирж авна уу.

6. Хэрэв бусад банкны карт бол Та өөрийн харилцдаг банкандаа хандаж картаа авах боломжтой.

Лавлах утас: 1800-1977