Компанийн засаглалын бүтэц
Компанийн засаглалын зорилго
Худалдаа, хөгжлийн банк ХК (цаашид “ХХБ” эсхүл “Банк” гэх) нь Компанийн засаглалын чиглэлээрх бодлого, дүрэм, журам, заавруудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон засаглалын үнэлгээг оновчтой, бодитоор гаргаж, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд үнэ цэнэ бүтээхэд дэмжлэг үзүүлэх, дотоодын төдийгүй олон улсын сайн туршлагыг нутагшуулан ТУЗ болон банкны бүхий л нэгжид хүрч, банкны стратеги төлөвлөгөө, байгууллагын бүтэц, бодлогыг тодорхойлон, оролцогч талуудын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажилладаг.
Хувьцаа эзэмшигчдийн хурал
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Банкны эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит ба ээлжит бус байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ТУЗ-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулдаг.
Төлөөлөн удирдах зөвлөл
ХХБ-ны ТУЗ нь байгууллагын бүхий л шатанд ил тод, үнэнч шударга байдлыг чухалчлан, нээлттэй засаглалыг бий болгохын зэрэгцээ ямар ч нөхцөлд тохирсон алсын хараа, стратеги бүхий бодлогоор банкны үйл ажиллагааг чиглүүлж, дэмжин ажилладаг.
Удирдлагын баг
ХХБ-ны удирдлагын баг нь банк, санхүүгийн чадварлаг менежерүүдээс бүрддэг ба компанийн засаглалын зохистой бүтэц, олон жилийн туршлага нь удирдлагын багийн амжилттай ажиллах суурь нь болдог. Мөн банкны урт удаан хугацааны ашигт ажиллагааг хангах, улмаар хувь нийлүүлэгчдийн үнэ цэнийг өсгөх боломжийг олгодог.
Ажилтнууд
ХХБ-ны амжилтын үндэс нь эрч хүчтэй, чадварлаг ажилтнууд бөгөөд тэднийг шударгаар урамшуулах, дэмжих, албан тушаал дэвшүүлэх хөгжлийн тогтолцоог сайжруулснаар харилцагчиддаа банкны шилдэг үйлчилгээг үзүүлж чаддаг.
Бид
ХХБ нь хууль, ёс зүйн хариуцлагын хүрээнд нийцсэн ажиллах орчныг бүрдүүлэхийг үргэлж эрмэлзсээр ирсэн. Харилцагч, бизнесийн түншүүд болон нийгэмдээ банкны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэн, хувь нийлүүлэгчид болон харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ шударга байх зарчимтай.