Skip to main content
Complaince

Комплайнс

Комплайнс

Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн явуулж буй үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх замаар банкны салбарт тэргүүлэгч нэр хүндээ хадгалсаар ирсэн.


Банкны ажилтан бүр холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөн ажиллахыг зорьдог ба банкны удирдлагууд нь эрх зүйн нийцлийг хангах тал дээр анхаарал хандуулж, давхар хариуцлагыг хүлээж байдаг.


Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилтай холбоотойгоор комплайнсын эрсдэлийг удирдах ажилд дэмжлэг үзүүлдэг ба бизнес, эрсдэл хариуцсан бусад нэгжүүдийн удирдлагууд нь өөрийн хариуцсан нэгжийн үйл ажиллагаанд хамаарах комплайнсын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажилладаг. Мэргэжлийн тусгайлсан нэгж болох Комплайнсын хэлтэс нь банкны комплайнсын бодлого болон комплайнсын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг ерөнхийд нь хариуцан ажиллаж байна.


Худалдаа, хөгжлийн банк нь банкны газар, хэлтэс, нэгжүүдийг үр дүнтэй комплайнсын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор 2021 оны 09 дүгээр сард банкны комплайнсын бодлогыг олон улсын комплайнсын удирдлагын системийн ISO 37301:2021 (ISO 37301:2021(en), Compliance management systems — Requirements with guidance for use) стандартад нийцүүлэн, Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Банкны комплайнсын бодлогыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хэмжээнд хэлэлцэж, баталж буй нь комплайнсын үйл ажиллагаанд банкны дээд удирдлагын хэмжээнд анхаарал хандуулдгийг харуулж буй юм.


Бодлого, журамд комплайнсын эрсдэл болон Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, газар, хэлтсүүд, ажилтнууд болон комплайнсын мэргэжилтнүүдийн комплайнсын эрсдэлийг удирдахад оролцох үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, тусгаж өгсөн байдаг.