Skip to main content
Hylbarhurimtlal

Хялбар хуримтлал

Та хамгийн хялбар аргаар хуримтлуулаарай.

udur bur

Өдөр бүрийн эцэст таны дансны үлдэгдлийн бутархай дүн хадгаламжийн данс руу тань автоматаар шилжинэ.

1,000-5,000 төгрөгөөр бүхэлчлэх сонголттой. Та хамгийн бага буюу 1,000 төгрөгөөс доош бутархай дүнгээ шилжүүлж байхаар сонговол тухайн өдрийн дансны үлдэгдэл 36,500 байхад 500 төгрөг нь таны хадгаламж руу автоматаар шилжин хуримтлалыг нэмэгдүүлнэ.

hariultaa

Картаараа худалдан авалт болон төлбөрийн гүйлгээ хийх бүрд бүхэлчилж, зөрүү бутархай дүн нь хадгаламжийн данс руу тань шилжинэ.

1000-5000 төгрөг бүхэлчлэх сонголттой. Хамгийн бага буюу 1000 төгрөгөөр бүхэлчлэхийг сонговол 36,500 төгрөгийн худалдан авалт хийхэд данснаас тань 37,000 хасагдаж , зөрүү 500 төгрөг нь таны хадгаламж руу автоматаар шилжиж, өдөр бүр хариулт 500 төгрөгөө хадгалахад та жилд 182,500 төгрөг хуримтлуулах болно.

orlogo bureesТаны орлого бүрийн 1-99 хувийг автоматаар хадгаламжийн данс руу  тань шилжүүлнэ.

Тухайлбал та сар бүр 900,000 төгрөгийн цалин авдаг бол орлогынхоо гурван хувийг хадгалбал сар бүр 27,000 төгрөг автоматаар татагдаж жилийн дараа таны хуримтлал 324,000 төгрөг болно. Хувиар хадгалахдаа өөртөө санхүүгийн дарамт үүсгэхгүй байх сонголт хийхийг зөвлөж байна.  
tomgtmol

Таны орлогын данснаас хадгаламжийн данс руу тодорхой хугацааны турш тогтмол дүн автоматаар шилжинэ.

Та өдөр болгон, эсвэл зөвхөн цалин буух өдрүүддээ тодорхой дүнгээр хуримтлал үүсгэж болно. Өөрөөр хэлбэл орлогоосоо 30,000 төгрөг хадгалах уу, орлогынхоо 10 хувийг хадгалах уу гэдэг нь таны сонголт. Хамгийн бага дүнгээр буюу өдөр бүр 1,000 төгрөг хадгалахад жилд 365,000 төгрөг хуримтлуулах боломж танд бий.