Худалдаа, хөгжлийн банк ХК нь олон улсын SWIFTNet сүлжээнд 24 цагийн турш ONLINE холбогдон, дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хүссэн газарт нь түргэн шуурхай, найдвартай хүргэж байна.
Гадаад шилжүүлгийн үйлчилгээний ДАВУУ ТАЛУУД:
1996 онд Монгол улсын арилжааны банкуудаас АНХ удаа SWIFTNet сүлжээнд гишүүнээр элссэн, олон жилийн туршлагатай.
2012 онд гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх иж бүрэн системийг банкны үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн.
Хамгийн олон 31 төрлийн валютаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой.
Харилцагчдадаа хүү, шимтгэлийн хамгийн бага, таатай нөхцөлийг санал болгодог.
Гадаад шилжүүлгийн бүх төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгодог.
Харилцах дансанд хүлээн авах гадаад шилжүүлэг шимтгэлгүй.
Цахим үйлчилгээг ашиглан хаанаас ч гадаад шилжүүлэг хийх боломжтой. Илгээсэн гадаад шилжүүлгээ өөрийн данснаас шилжсэнээс эхлэн төлбөр хүлээн авагчийн дансанд орох хүртэлх бүх үйл явцыг бодит цагийн горимоор лавлах, шалгах боломжтой.
Шимтгэл
*SHA шимтгэл - Бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамж шилжүүлгийн нийт дүнгээс хасагдаж очно.
**OUR шимтгэл - Төлбөр шилжүүлэгч нь өөрийн банк болон эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна. Хэрэв бусад дамжуулагч банкууд шимтгэл, хураамжтай бол шилжүүлгийн нийт дүнгээс эдгээр хураамжууд хасагдаж очно.
***G-OUR шимтгэл - Төлбөр шилжүүлэгч нь өөрийн болон бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг хариуцах ба төлбөр бүтэн дүнгээрээ хүлээн авагчийн банканд очно.
****Бусад валют: INR, CZK, DKK, DZD, HUF, ILS, ISK, KWD, MXN, NOK, PLN, RON, SAR, TND, ZAR
Валют | Интервал | Үндсэн шимтгэл SHA* | OUR** шимтгэл | G-OUR*** шимтгэл | Залруулга, буцаалт | Лавлагаа | |
---|---|---|---|---|---|---|---|
Гадаадын банкнаас лавлагаа авах | Бусад лавлагаа | ||||||
Ам.доллар | 0 – 5,000.0 | 20,000 MNT | 20 USD | 30 USD | 40 USD | 30 USD | 50 USD |
5,000.01 – 100,000.0 | 30,000 MNT | ||||||
100,000.01-с дээш | 40,000 MNT | ||||||
Евро | 0 – 5,000.0 | 15,000 MNT | - | Герман улс руу – 10 EUR Бусад улс руу – 20 EUR | 30 EUR | ||
5,000.01 – 50,000.0 | 25,000 MNT | ||||||
50,000.01-с дээш | 35,000 MNT | ||||||
Юань | 0 – 50,000.0 | 7,500 MNT | Хятад улс руу – 50 CNY Бусад улс руу – 150 CNY | - | 50 CNY | ||
50,000.01 – 100,000.0 | 10,000 MNT | ||||||
100,000.01-с дээш | 20,000 MNT | ||||||
Юань (ОХУ руу хийгдэх) | - | 30,000 MNT | 150 CNY | - | 50 CNY | ||
Английн фунт стерлинг | - | 15,000 MNT | 15 GBP | - | |||
Японы иен | - | 15,000 MNT | Япон улс руу – 0.05% (min 2,500 JPY) Бусад улс руу – 0.1% (min 10,000 JPY) | - | 7,500 JPY | ||
Солонгосын вон | - | 15,000 MNT | 20,000 KRW | - | 30,000 KRW | ||
Австрали доллар | - | 15,000 MNT | Австрали улс руу – 15 AUD Бусад улс руу – 35 AUD | - | 50 AUD | ||
Канад доллар | - | 15,000 MNT | 25 CAD | - | 30 CAD | ||
Швейцарь франк | - | 15,000 MNT | 20 CHF | - | 60 USD | ||
Оросын рубль (ОХУ руу хийгдэх) | - | 30,000 MNT | - | - | 300 RUB | ||
Шинэ Зеланд доллар | - | 25,000 MNT | 25 USD | - | 60 USD | ||
Хонгконг доллар | - | 25,000 MNT | 200 HKD | - | 60 USD | ||
Сингапур доллар | - | 25,000 MNT | 25 USD | - | 60 USD | ||
Швед крон | - | 25,000 MNT | 25 USD | - | 150 USD | ||
Туркийн лира | - | 25,000 MNT | 25 USD | - | 60 USD | ||
Тайландын бат | - | 25,000 MNT | 25 USD | - | 60 USD | ||
Бусад валют**** | - | 35,000 MNT | 40 EUR | - | 60 USD |
Та төлбөр хүлээн авах валютаа сонгон “Гадаадаас шилжүүлэг хүлээн авах маягт”-ыг бөглөж, шилжүүлэгчдээ илгээснээр өөрийн харилцах, хадгаламж болон картын дансандаа дараах 15 төрлийн валютуудаар дэлхийн аль ч улсаас ажлын 2-5 хүртэл хоногт хүлээн авах боломжтой.
AUD, CAD, CNY, EUR, GBP, HKD, NZD, CHF, RUB, JPY, USD, SGD, SEK, TRY, THB
Нөхцөл | Шимтгэл |
---|---|
Гадаад шилжүүлгийг харилцах дансанд оруулахад | Шимтгэлгүй |
Гадаадын банкнаас ирсэн шилжүүлгийг буцаахад | 15$, түүнтэй тэнцэх бусад валют |
Харилцах болон Хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргах шимтгэлийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу. |
Гадаад шилжүүлэг илгээх маягт:
Валют | Маягт |
---|---|
RUB | Рублийн гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах |
Бусад валют | Бусад валютын гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах |
Гадаад шилжүүлэг хүлээн авах маягт:
Та төлбөр хүлээн авах маягтыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
Төлбөр хүлээн авагчийн дансны нэр, хаяг: Манай банканд бүртгэлтэй дансны нэр болон хаягийг латин үсгээр бичих,
Төлбөр хүлээн авагчийн дансны дугаар: Манай банкан дахь харилцах, хадгаламж, эсвэл картын дансны дугаарын аль нэгийг бичих,
Төлбөрийн зориулалт: Гүйлгээ саатах, буцаагдах эрсдэлээс сэргийлж төлбөрийн зориулалтыг үнэн зөв, тодорхой оруулах.
Валют | Маягт |
---|---|
USD | Хонг Конг болон Хятад улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах |
Өмнөд Солонгос улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах | |
Зүүн өмнөд Азийн орнуудаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах | |
Бусад улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах | |
EUR | Евро хүлээн авах маягт татаж авах |
GBP | Английн фунт стерлинг хүлээн авах маягт татаж авах |
CHF | Швейцарь франк хүлээн авах маягт татаж авах |
JPY | Японы иен хүлээн авах маягт татаж авах |
AUD | Австрали доллар хүлээн авах маягт татаж авах |
CAD | Канад доллар хүлээн авах маягт татаж авах |
CNY | Хятадын юань хүлээн авах маягт татаж авах |
NZD | Шинэ зеланд доллар хүлээн авах маягт татаж авах |
HKD | Хонгконг доллар хүлээн авах маягт татаж авах |
SGD | Сингапур доллар хүлээн авах маягт татаж авах |
SEK | Швед крон хүлээн авах маягт татаж авах |
TRY | Туркийн лира хүлээн авах маягт татаж авах |
THB | Тайланд бат хүлээн авах маягт татаж авах |
*ОХУ-аас ам.доллар болон рублийн гүйлгээ хүлээн авах боломжгүй.
Урамшууллын хугацаа:
Урамшуулал 2024.08.15 - 2024.12.15-ныг дуустал үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800 – 1977 болон Худалдаа, хөгжлийн албан ёсны сошиал хуудаснаас авах боломжтой.
ЯПОНЫ ИЕН
Японы иений гадаад шилжүүлэг тутамд 1 сугалааны эрх авч тохиролд оролцох боломжтой.
САР БҮР: 35 азтан
30 харилцагч - 150,000 төгрөг
5 харилцагч - 500,000 төгрөг дүнтэй Иений гадаад шилжүүлгийн шимтгэлийн эрхтэй болно.
Сар бүрийн 17-ны өдөр Happy pay facebook хуудаст LIVE -р азтан шалгаруулна.
Сугалаат хөтөлбөрийн нөхцөл
2024.08.15 - 2024.12.15 -ны хооронд 4 удаа тохиролтой.
Хожсон шимтгэлийн эрх 2024.12.15 -ны өдөр хүртэл хүчинтэй.
Салбар болон TDB Online-р Монгол > Япон -руу шилжүүлэг хийсэн аль ч тохиолдолд сугалааны эрхтэй.
АМ.ДОЛЛАР
Салбар болон TDB Online-аар ам.долларын гадаад шилжүүлэг хийсэн бүх харилцагчдад сар бүр гүйлгээний дүн харгалзахгүйгээр, тухайн гадаад гүйлгээг гүйцэтгэхэд банкнаас авсан шимтгэлийг буцаан олгоно. Буцаан олголтын дээд хэмжээ урамшуулалт аяны хугацаанд сар бүр 40 ам.доллар хүртэл байна.
Урамшуулалт аяны нөхцөл:
Нэг харилцагчид сард олгох буцаан олголтын хэмжээ 40 ам.доллар хүртэл байна.
Буцаан олголт нь шилжүүлэг хийсэн сарынхаа 15 болон 30-ны өдөр харилцагчийн дансанд орно.
Урамшуулалд зөвхөн хувь хүний гүйлгээ л хамаарагдана.
Буцаан олголт олгох өдрүүд амралтын өдөр байх тохиолдолд өмнөх эсвэл дараах ажлын өдөр нь олгоно.
Урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд гадаад шилжүүлэг тогтмол хийсэн тохиолдолд нийт 4 удаагийн буцаан олголт авах боломжтой.
№ | Асуулт | Хариулт |
---|---|---|
1 | IBAN код гэж юу вэ? | IBAN гэдэг нь “International Bank Account Number” гэсэн үгний товчлол бөгөөд улсын код, хүлээн авагчийн банк болон салбарын код, хүлээн авагчийн дансны дугаараас бүрддэг. Европын холбооны улсууд руу гадаад шилжүүлэг илгээхдээ IBAN кодыг заавал бичих шаардлагатай. Жишээ нь: Германы IBAN код 22 оронтой, доорх бүтэцтэй байдаг. IBAN- DE38 63070024 0030824700 IBAN- DE-(Улсын код ) 38 (Шалгах код) 63070024 (Банкны код) 0030824700 (Дансны дугаар) |
2 | Илгээсэн гадаад шилжүүлэг хэдий хугацаанд хүлээн авагчийн дансанд ордог вэ? | Гадаад шилжүүлэг нь корреспондент банк буюу дамжуулагч банкуудаар дамжин ажлын 1-3 хоногт гүйцэтгэгддэг. Хүлээн авагчийн дансанд гүйлгээ орсон даруйд шилжүүлэгчийн бүртгэлтэй и-мэйл болон утасны дугаарт амжилттай илгээгдлээ гэсэн мэдэгдэл ирнэ. Банкнаас илгээгдсэн гадаад шилжүүлгийн 50%-80% нь валютын төрлөөсөө хамаарч тухайн өдөртөө хүлээн авагчдаа очдог. Зарим тохиолдолд дамжуулагч банкуудын дотоод бодлого, журмаас хамаарч саатах тохиолдол гардаг. |
3 | Гадаадын банканд илгээсэн шилжүүлгийг залруулах болон буцаан дуудаж болох уу?
|
Анхаарах нь: Хүлээн авагчийн дансанд нэгэнт гүйцэтгэгдсэн шилжүүлгийг банк данс эзэмшигчийн зөвшөөрлийг үндэслэн буцаадаг тул энэхүү үйлчилгээнд ХХБ баталгаа өгөхгүй. Шилжүүлэг буцаагдаагүй тохиолдолд үйлчилгээний шимтгэлийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. |
4 | Гадаадын банкнаас лавлагаа авах боломжтой юу? | Гадаад шилжүүлгээ илгээсний дараа Танд шилжүүлгийн талаар аливаа тодруулга, лавлагаа авах шаардлага гарсан тохиолдолд гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө лавлагаа авах тухай хүсэлт гарган, холбогдох шимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авах боломжтой. |
5 | Амралтын өдрүүдэд гадаад шилжүүлэг илгээх боломжтой юу? | Амралтын өдрүүдээр болон интернэт банкаар ажлын бус цагаар хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр илгээгдэнэ. Та ХХБанк дахь харилцах дансаараа дамжуулан дараах сувгаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. Үүнд: |
6 | Гадаадын улс руу гүйлгээ хийхдээ анхаарах зүйлс байдаг уу? | Гадаад шилжүүлэг илгээж буй улс болон валютаас хамааран дараах зүйлсийг анхаарна уу.
|
|
|