Их Британийн “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг дэлхийн банк, санхүүгийн салбарын шилдгүүд тодорч, Худалдаа, хөгжлийн банк 2016 оны “Монгол улсын шилдэг арилжааны банк”-аар 5 дахь жилдээ дахин шалгарлаа.
Global banking & finance review awards нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк, санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, даяаршсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдог онцлог, нэр хүндтэй шалгаруулалт юм.
2012 онд энэхүү шалгаруулалтаас ХХБанк “Монгол улсын шилдэг байгууллагын банк”, 2013, 2014, 2015 онуудад “Монгол улсын шилдэг арилжааны банк” шагналуудыг хүртэж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, Монгол Улсын тэргүүлэгч банк гэдгээ дахин нотоллоо.
Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй ХХБанкны харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.