Skip to main content
insurance

Даатгал

 

Таны бүх төрлийн санхүүгийн хэрэгцээг нэг цэгээс хангах зорилгоор, эрсдэлийн удирдлагын хамгийн оновчтой шийдэл болох даатгалын үйлчилгээг зуучлан хүргэж байна.

 

Даатгалын үйлчилгээг ХХБ-аар дамжуулан авснаар танд бий болох давуу талууд:

 

 Сонголт

Бид аливаа нэг даатгалын компаниас хамааралгүй ба хамтран ажиллах даатгалын компаниудаа сонгохдоо, нийт даатгалын салбарт судалгаа хийсний үндсэн дээр, тэдгээрийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, санхүүгийн чадавхи, үйлчилгээний чанарыг харгалзан үздэг тул даатгуулагчдын ажлыг хөнгөвчилж, найдваргүй даатгагчаар даатгуулах эрсдэлийг бууруулдаг;

 

 Өртөг

Даатгалын үйлчилгээг банкаар зуучлуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлдөггүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү хямд хураамжаар даатгуулах боломжтой;

 

Хурд, тохь тух

Олон даатгалын компанийн нөхцлийг нэг дороос харьцуулах нь цаг хугацаанд хэмнэлттэйн дээр хамгийн таатай нөхцлөөр даатгуулах боломж бүрддэг;

 

Нээлттэй, ил тод байдал

Даатгалын үйлчилгээг банкнаас авах нь нэмэлт зардал, хураамжгүй байдаг. Бид хамтран ажиллагч даатгалын компаниудтайгаа иргэдэд санал болгодог жижиглэнгийн үнэ бус байгууллагын харилцагчиддаа санал болгодог бөөний үнээр даатгалын зуучлал үзүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Тиймээс харилцагч та шууд даатгалын компанид хандсанаас ч хямдаар даатгалд хамрагдах боломжтой.

  • Бага хураамж

  • Өндөр хамгаалалт

 

Даатгалын зуучлагч нь даатгуулагчийн эрх ашгийн төлөө үйлчилж, олон даатгалын компанийн нөхцлийг нэг дороос санал болгохоос гадна, шаардлагатай тохиолдол нөхөн төлбөр авах зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг тул олон улсад үйл ажиллагаа явуулдаг туршлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд нь даатгалын үйлчилгээг зөвхөн зуучлагчаар дамжуулан авахыг илүүд үздэг.

Даатгалын үйлчилгээг зуучлагчаар дамжуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлдөггүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү хямд хураамжаар даатгуулах боломжтой болдог.

  • ХХБ-ны даатгалын зуучлалын эрхтэй салбаруудын мэдээллийг ЭНД дарж авна уу.

  • ХХБ-ны даатгалын зуучлалын эрхтэй ажилтнуудын мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

Ирээдүйд учирч болох тодорхойгүй их хэмжээний алдагдлаас сэргийлэхийн тулд өнөөдөр тодорхой бага хэмжээний зардал гаргаж, санхүүгээ зөв удирдахад ДААТГАЛ тусалдаг.

 

Даатгалын тогтолцоо нь эрсдэлийг дангаараа биш нийтээрээ хамтран давж гарах, гэнэтийн эрсдэл учирсан нэгнийхээ хохирлыг хамтран төлөх үндсэн зорилготой

Мэргэжлийн байдлаар тодорхойлбол, даатгал нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм. Энгийнээр хэлбэл аливаа эрсдэлээс учирч болох хохирлыг богино хугацаанд арилгах санхүүгийн хэрэгслийг даатгал гэдэг. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд, аж ахуйн нэгжүүд даатгалд хамрагдах замаар өөрийн амьдрал болон үйл ажиллагаандаа учирч болзошгүй гэнэтийн аюул, ослоос хамгаалуулсан байдаг. Гэнэтийн аюул, осол нь урьдчилан тооцоолох боломжгүйгээс гадна их хэмжээний хохирол учруулж болзошгүй байдаг ба энэхүү бэрхшээлтэй, хүнд үед хохирлыг өөртөө үүрэхгүйгээр даатгагч байгууллагад шилжүүлэх нь ухаалаг, урт хугацаанд амжилттай шийдэл болдог.

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хариуцлага болон бусад хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна.

 

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын зүйлийг даатгуулах үнэ буюу даатгалын тохиолдол болсон үед олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг хэлнэ. Даатгалын үнэлгээг ирээдүйд хүлээх эрсдэл, хохирлын хэмжээ, зах зээлийн үнэ зэргийг харгалзан үзэж даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

 

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ

Даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх буюу хохиролд хүргэж байгаа таагүй үйл явдлыг хэлнэ.

 

НӨХӨН ТӨЛБӨР

Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас олгох мөнгөн хөрөнгө.