Skip to main content

Монголын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банкаар шалгарлаа

Олон улсын худалдааны мэдээ мэдээллийг нийтэлдэг Дэлхийн худалдааны тойм сэтгүүлээс энэ жил улс улсын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банкуудыг шалгаруулах “Азийн худалдааны тэргүүлэгчид 2011” шалгаруулалт явагдсан байна. Энэхүү шалгаруултанд нийт 26 орны шилдэг банкууд шалгарсан бөгөөд Монгол улсаас Худалдаа, хөгжлийн банк шалгарч, 2011 оны Монгол улсын шилдэг худалдааны санхүүжилт үзүүлэгч банк хэмээх шагналыг хүртлээ.

Commerzbank Худалдаа, хєгжлийн банкинд “Шилдэг чанар”-ын шагнал гардууллаа

Худалдаа, хєгжлийн банк дэлхийн єнцєг булан бvрт 100 гаруй банк санхvvгийн байгууллагаар дамжуулан 14 тєрлийн валютаар харилцагчдын гадаад тєлбєр тооцоо, санхvvгийн гvйлгээг тvргэн шуурхай, найдвартай гvйцэтгэн, Монгол улсыг дэлхийтэй холбох санхvvгийн гvvр болон ажилласаар ирсэн билээ.

Худалдаа, хөгжлийн банк “Best Spread Bank” шагналыг хүртлээ

Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо, Thomson Reuters агентлагтай хамтран UBIBOR хүү буюу Улаанбаатарын банк хоорондын захын дундаж хүүг олон улсын санхүүгийн зах зээл дээр 2007 оноос эхлэн түгээж эхэлсэн билээ. Дээрх байгууллагууд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд суурь хүүгээ байнга тогтмол мэдээллэдэг Монголын 14 арилжааны банкуудаас шилдэг арилжааны банкыг шалгаруулан өнгөрсөн долоо хоногт дүнгээ гаргажээ.

Манай банк “Найдвартай татвар төлөгч”-өөр шалгарлаа

Үндэсний татварын албанаас Худалдаа, хөгжлийн банканд “НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ” гэрчилгээг олголоо. Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийг чин шудрагаар мөрдөн ажиллаж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулан ажилладаг байгууллагад тус шагналыг олгодог.

Банк, санхүү, даатгалын салбарын шилдгээр манай банк шалгарч Гран при шагналыг хүртлээ

Монгол улсын бизнесийн салбар бүрт шилдэгийг тодруулах олон нийтийн санал асуулга өнгөрсөн хоёр долоо хоногт орон даяар явагдаж, шагналынхаа эздийг 11 сарын 29-нд Мишээл Экспо төвд тодрууллаа. Монголын Маркетингийн менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд бизнесийн 15 салбарын 41 номинацид байгууллагууд өрсөлдсөн ба салбар тус бүрээс нэг “Гран при шагналт компани”, номинаци тус бүрээс 5 “Топ компани” шалгаруулсан.

MoneyGram байгууллагын 2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллагаар шалгарлаа

Дэлхийн өнцөг булан бүрд 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгыгтүргэн шуурхай, хамгийн хямд зардлаар гүйцэтгэдэг MoneyGram үйлчилгээний Ази тивийн улс орнуудын хамтрагч байгууллагуудын уулзалт, бага хурал өнгөрсөн долоо хоногт Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. 

“Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)”

“2007 Visa Outstanding Debit Card Issuer”
Visa International компани жил бүр шилдэг Виза карт гаргадаг, чанартай үйлчилгээ үзүүлдэг, хамгийн их гүйлгээ хийдэг арилжааны банкуудыг тодрууллаа.


“Best Acquiring Business Growth of the Year (Mongolia)”
Төлбөрийн картын хамгийн өргөн сүлжээний нэг болох MasterCard Worldwide компани нь ХХБ-ыг Монголын зах зээл дээр MasterCard картыг төлбөрт хүлээн авах бизнест хамгийн их өсөлт гаргасныг нь өндрөөр үнэлэн шалгарууллаа.