Экспортлогчдод зориулсан зээл
ЗБДС-тай хамтарсан экспортын аккредитиваа барьцаалж богино хугацааны эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх боломжтой бүтээгдэхүүн юм.
Үйлчилгээний нөхцөл
Валютын төрөл:
Зээлийн нөхцөл | |
---|---|
Хамрах хүрээ | Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч |
Зээлийн хэмжээ | 2 тэрбум ₮ хүртэл / Гэрээний үнийн дүнгийн 70-90%/ |
ЗБДС-ийн батлан даалтын хэмжээ | 1.2 тэрбум ₮ хүртэл |
ЗБДС –ийн батлан даалтын хувь | 30-60% хүртэл |
Зээлийн хүү | 10.36% - 12.34% / жилийн/ |
ЗБДС-ийн батлан даалтын хураамж | 50,000 ₮ |
ЗБДС –ийн батлан даалтын шимтгэл | 1% |
Зээлийн хугацаа | 12 сар хүртэл |
Зээлийн шимтгэл | ХШЕН-ийн дагуу |
Тавигдах шаардлага
- Жижиг, дунд үйлдвэрийн газраас ЖДҮҮЭ-ийн тодорхойлолт авсан байх;
- Нэг жилээс урт хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүгийн тогтмол орлоготой байх;
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй бөгөөд чанаргүй зээлийн түүхгүй байх;
- Худалдан авагч талд өмнө нь хамгийн багадаа нэг удаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, төлбөрөө цаг хугацаандаа авсан байх;
- Импортлогч компанитай хийсэн худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээтэй байх;
- Импортлогч компанитай хийсэн худалдах, худалдан авах гэрээнд ХХБ-ны дансаар төлбөр тооцоогоо хүлээн авахаар тусгасан байх;
- Бараа ачилт хийгдсэнийг баталгаажуулах баримттай байх;
- Үйл ажиллгааны чиглэл нь ЗБДС-ийн хориглосон үйл ажиллагааны жагсаалтанд ороогүй байх;
- Аккредитив нээгч банкны рейтинг S&P, Fitch зэрэглэл “AAA”-”BB+”–ийн хооронд, Moody’s зэрэглэл “Aaa”-”Ba1” хооронд байх (Экспортын аккредитив нээгдсэн тохиолдолд аккредитивын төлбөрийг барьцаалан зээл олгох боломжтой)