Skip to main content
greenTDB leaf

Тогтвортой хөгжлийн стратеги, түүхэн замнал

Монгол улсын банкны салбар нь эдийн засгийн тэргүүлэх салбарын хувьд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох зөв жишгийг нийгэмдээ үзүүлж, Монгол улсын тэргүүлэх банкны хувьд байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байна.

Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн менежментийн систем нь зөвхөн бизнесийн ашигаа урьтал болгон зээл, санхүүжилтийг хүссэн хэн бүхэнд олгох бус, санхүүжилтэндээ хяналт тавин, байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж буй харилцагчид санхүүжилт олгохоос зайлсхийж, тэдний эрсдэлийг бууруулах зорилготой үйл ажиллагаа юм.