Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд байх
Эрхэлж буй бизнесийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, туршлагатай, санхүүгийн чадвартай, МУТС-тэй тэмцэх тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрддөг, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээж байгаагүй байх
Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан байх, бичиг баримт нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байх
Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүний өр төлбөргүй байх
Худалдагч болон Худалдан авагч нь хамгийн багадаа 2-с дээш удаа бараа, ажил, үйлчилгээ үзүүлсэн түүхтэй байх
Худалдагч болон Худалдан авагч нь хоорондоо нэгдмэл сонирхолтой буюу харилцан хамаарал бүхий этгээдүүд биш байх
Банкны зүгээс тавих бусад шаардлагыг хангасан байх