Харилцагч та зээлийн хамтран зээлдэгч болон батлан даагч өөрчлөх, хасуулах тохиолдолд зээл авсан салбартаа хандан шийдвэрлүүлэх боломжтой ба дараах шаардлагыг хангасан байна.
Зээлдэгч, батлан даагчид тавигдах шаардлага:
- Үндсэн болон хамтран зээлдэгч банк, банк бус санхүүгийн байгууллагад анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
- Өр, орлогын харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байх;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр төлбөргүй байх;
Хамтран зээлдэгч болон батлан даагч хасуулах тохиолдолд та доорх бичиг баримтыг авчирна уу. Үүнд:
- Гар хүсэлт /Хамтран зээлдэгч хасуулах тухай/
- Иргэний үнэмлэх
- Тухайн зээлнээс хойш зээл авсан бол зээлйин гэрээ, төлбөрийн хуваарь/ Зээлдэгч бүрийн хувьд/
- Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд
Хамтран зээлдэгч болон батлан даагч солиулах тохиолдолд та доорх бичиг баримтыг авчирна уу. Үүнд:
- Гар хүсэлт
- Иргэний үнэмлэх
- Ажлын газрын тодорхойлолт
- Тухайн зээлнээс хойш зээл авсан бол зээлйин гэрээ, төлбөрийн хуваарь/ Зээлдэгч бүрийн хувьд/
- Бизнесийн орлоготой бол орлого нотлох баримт
- Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд