Skip to main content

“АЗИЙН ШИЛДЭГ КОРПОРАЦИЙН БОНД” ШАГНАЛЫГ ГАРДЛАА

Азийн санхүүгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд дэлхий даяар түгээдэг Finance Asia сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкны 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан дунд хугацаат 500 сая ам.долларын бондыг “Азийн шилдэг корпорацийн бонд”-оор шалгарууллаа.

“ДЭЛХИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ КОМПАНИ” ШАГНАЛЫГ ГАРДЛАА

Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулдаг “Зуны Давос” нэрээр алдаршсан “Шинэ манлайлагчдын чуулга уулзалт” БНХАУ-ын Далиан хотноо 9-р сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 90 гаруй орны төр засаг, бизнес, хэвлэл мэдээллийн 1500 гаруй төлөөлөгчид, 160 салбар хуралдаанаар инноваци, шинжлэх ухаан болон технологиийн хөгжил түүний эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл, тулгарч буй асуудлууд, даван туулах шийдлийн талаар хэлэлцлээ.

МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ БАНКААР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН ШАЛГАРЛАА

Дэлхий дахинд үнэлэгдсэн томоохон шагналууд үргэлжилсээр Худалдаа, хөгжлийн банк “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 5 дахь жилдээ шалгарч, 2015 оны 9-р сарын 9-ний өдөр шагналаа гардан авлаа.

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНКААР 4 - Н ЖИЛ ДАРААЛАН ШАЛГАРЛАА

Их Британийн “Global banking & finance review awards” нь 2012 оноос эхлэн Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкинд “Монгол улсын шилдэг арилжааны банк” шагналыг 4 дэх жилдээ гардууллаа.Энэхүү шалгаруулалт нь дэлхийн арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол судалгаа шинжилгээ хийж, шилдэгүүдийг нэрлэдэг нэр хүнд бүхий шалгаруулалт юм. 

Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй Худалдаа, хөгжлийн банкны  харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.

Азийн хөгжлийн банк "Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк"

Азийн хөгжлийн банкнаас ХХБ-ыг “Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк”-аар тодрууллаа. Уг шагнал нь хамтран ажилласан 5 жилийн хугацаан дахь олон төсөл хөтөлбөрийн үр дүн болоод манай банкны Монгол улсын гадаад худалдааг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж буй хэрэг билээ.

 

“Global Finance” сэтгүүл Монгол улсын Шилдэг худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч банк

Монгол улсын худалдааны санхүүжилтийн зах зээлийн 55.6 хувийг дангаараа эзэлж буй энэхүү салбарт хамгийн том байр суурийг эзэлдэг Худалдаа, хөгжлийн банкинд олон улсын томоохон байгууллагууд нэр хүндтэй шагналуудаа олгосоор байна.

Энэхүү шагнал нь 7 тивийн 84 улс бүрээс шилдэг банкуудыг шалгаруулан, худалдааны санхүүжилтийн зүй зохистой, хүртээмжтэй байдал, гүйлгээний хэмжээ, дэлхийн түвшинд хамрах цар хүрээ зэрэг олон үзүүлэлтийг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО

Олон улсын нэр хүнд бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфордын  “Европын Бизнесийн Ерөнхий Чуулган” (EBA- European Business Assembly)-аас 2014 оны дэлхийн “Шилдэг байгууллага”-ын нэгээр  Монгол улсаас анх удаа  Худалдаа, хөгжлийн банкийг өргөмжлөхийн зэрэгцээ ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн удирдлагын ур чадварыг өндрөөр үнэлж, дэлхийн шилдэг удирдагчдын хүртдэг “Оны Шилдэг Удирдагч” шагналыг Сократын хорооноос гардууллаа.

“МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА

Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2014 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар ХХБ шалгарлаа.

“МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ШАЛГАРЛАА

Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2013 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар ХХБ манлайлж, цом батламжаа гардан авлаа.