Skip to main content
moneygram

MoneyGram

Харилцагч та олон улсын хувийн гуйвуулгын MoneyGram үйлчилгээг ашиглан хоромхон хугацаанд дэлхийн аль ч улсад найдвартай, хялбар байдлаар мөнгө шилжүүлэх, мөн хүлээн авах боломжтой.

ДАВУУ ТАЛ:

  • Дэлхийн 200 гаруй орны 350,000 гаруй үйлчилгээний цэгүүдээр дамжуулан мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломжтой;

  • Ижил төрлийн үйлчилгээнүүдээс ХАМГИЙН БАГА шимтгэлтэй;

  • Монгол улсаас бусад орон руу илгээсэн, мөн таны нэр дээр гадаад улсаас Монгол улс руу шилжүүлсэн гүйлгээ ердөө 10 минутын дотор хийгдэж, хүлээн авахад бэлэн болно;

  • Онлайн банкаа ашиглан хаанаас ч, хэдийд ч мөнгө шилжүүлэх, дансандаа гүйлгээг хүлээн авах;

  • ХХБ-ны АТМ-аас мөнгө шилжүүлэх, өөрийн картын дансандаа гүйлгээг хүлээн авах;

  • Гүйлгээг MoneyGram үйлчилгээний цэгүүдэд биеэр ирж хийх тохиолдолд банканд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй;

MoneyGram үйлчилгээний нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу;


Анхаарах зүйлс:

  • Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ картын дугаараар шилжих боломжгүй.

  • Их дүнтэй гүйлгээ 16:00 цагаас хойш хийгдсэн тохиолдолд дараагийн ажлын өдрийн өглөө дамжина.

  • Дотоодын банк хооронд гүйлгээ хийхийн тулд хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон дансны валютыг сайтар тодруулах.

  • Интернет банкны үйлчилгээг ашиглан банк хоорондын гүйлгээ хийхдээ хүлээн авагчийн банкийг зөв сонгох.

  • “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр гүйцэтгэх болсон тул харилцагч Та бүхэн хуульд нийцэх гадаад валютын шилжүүлэг хийх бол Банкны салбарт хандана уу.

  • Валют хөрвүүлж хийсэн гүйлгээ, нэр данс, дансны валют зөрүүтэй болон бусад шалтгааны улмаас хүлээн авагч банкнаас буцаагдсан тохиолдолд шилжүүлэг буцаж ирсэн өдрийн банкны нийтэд зарласан ханшаар хөрвөж төлбөр шилжүүлэгчийн дансанд орно.

  • Төлбөрийн мэдээлэл буруу, дутуу бичигдсэнээс үүдэлтэй аливаа зардлыг төлбөр шилжүүлэгч хариуцна.

 

Мөнгө шилжүүлж байгаа салбарын байршлыг олох

  • ХХБ-ны салбарын байршлуудыг харах бол ЭНД дарна уу

Салбарт очиж гүйлгээ хийлгэхэд дараах зүйлс хэрэгтэй

  • Таны иргэний  үнэмлэх

  • Мөнгө хүлээн авагчийн овог, нэр

  • Шилжүүлэх мөнгө болон үйлчилгээний шимтгэл

Гүйлгээ амжилттай болох

  • Банк танд 8 оронтой үйлчилгээний нууц дугаар өгөх ба энэхүү нууц дугаарыг зөвхөн мөнгө хүлээн авагчид та өөрөө мэдэгдэх ёстой.

Салбарт очихгүйгээр мөнгө шилжүүлэх бол

  • Хэрэв та банкны салбарт очихгүйгээр MoneyGram –аар мөнгө илгээх болон хүлээн авахыг хүсч байвал онлайн банкны эрх нээлгэнэ үү. Энэхүү үйлчилгээний эрхийг авснаар та хүссэн үедээ манай банкны онлайн үйлчилгээ болон АТМ ашиглаж гүйлгээ хийж болно. ЭНД дарж мэдээлэл татаж авна уу. MoneyGram үйлчилгээг ашиглан мөнгө гуйвуулах талаар видео үзэхийг хүсвэл ЭНД хандана уу.

 

  • Та MoneyGram үйлчилгээ ашиглан ам.доллар хүлээн авах боломжтой.

  • Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой.

  • Та мөнгөө авахын тулд иргэний бичиг баримтаа авчирах шаардлагатай ба мөнгө шилжүүлэгч нь гүйлгээг хийхдээ таны овог, нэрийг алдаагүй, зөв оруулсан байх шаардлагатай.

  • Гүйлгээг хүлээн авахад шимтгэл, хураамжгүй.

  • Та мөн ХХБ-ны АТМ болон Онлайн банкаа ашиглан банканд ирэлгүйгээр зайнаас гүйлгээг хүлээн авах боломжтой.