Логоны утга
Лого нь мөнгөний нэгж болох зоосны хэлбэрт суурилж зохиогдсон бөгөөд түүнд урлаж шингээсэн агууллага нь зоосны голд дүрслэгдсэн мөнгөний авдарт тасралтгүй эргэлдэх мөнгөний эргэлтээр дөрвөн зүг найман зовхисоос мөнгө, эд баялаг хуримтлагдан арвижиж, эд мөнгөөр элбэг дэлбэг байхын утга бэлэгдлийг агуулдаг юм.
Монгол лого
Англи лого
ТАЙЛБАР: Лого нь компанийг төлөөлөх хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм. Тиймээс хэн нэгэн ямар нэгэн байдлаар ХХБ-ны логог зохисгүй ашиглах нь брэндийн өмч болон хууль эрх зүйн үүднээс тодорхой эрсдэлд оруулахыг анхаарна уу
Логоны бүтэц
Логоны бэлэг тэмдэг болох эмблемний бүтцийн нэг сумны тойргийн зузааны хэмжээг 2 нэгжид хувааж авсан болно. Мөн сумны байршлыг тойргийн тэн хагасаас хэмжээ аван байрлуулж, нэг талын өнцөгийн хэмжээг 2.75 нэгжээр авч, харьцааг нь алдагдуулахгүйгээр пропорцоор нь томруулсан болно.
Визуал зураглал
*Хамгийн богинодоо 2 нэгж байна.
Жич: D нь визуал зураглалын нэгж ба D=1 нэгж, H нь өндрийн нэгж ба H1=0.5 нэгж болно. Логоны нэгжтэй харицуулаагүй болно
Логотой ашиглах
Логог ямар ч сурталчилгааны болон танилцуулга дээр заавал сегмент бүрт оноогдсон өнгөтэй элементийг ашиглана.
Логоны зохисгүй хэрэглээ
Логог дээш, доош, хажуу тийш нь сунгах, эргүүлэх, байршлыг дур мэдэн өөрчлөх, заасан өнгөөс өөр өнгө ашиглах, өөр өнгөтэй холих зэргийг хориглоно.
Туслах визуал элемент
Туслах элементийн урт нь ашиглах загварын хэлбэрээс хамааран харилцан адилгүй байна. Өнгө дүүргэлтийг сегмент бүрийг харгалзан оруулна.