Skip to main content

Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар 3 жил дараалан тэргүүллээ

Олон улсад танигдсан Худалдаа, хөгжлийн банкийг дэлхий дахинд үнэлсэн томоохон шагналууд үргэлжилсээр, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 3 жил дараалан шалгаруулж, 2013 оны шагналыг мөн хүртлээ.

“Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа

Энэ оны 7 дугаар сарын 18-ний өдөр Хонг Конг хотод Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг шалгаруулах “Euromoney Award for Excellence 2013”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон бөгөөд 2013 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа.

“НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарлаа

Худалдаа, хөгжлийн банкийг Монгол улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа өндөрт өргөн ажиллаж байгааг үнэлэн, Монголын татварын мэргэшсэн зөвлөх, хуульчдын нийгэмлэгээс “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарууллаа.

Уг шагналыг дагалдуулан “Хүчирхэг Монголын төлөө” цомоор шагнаж, батламж олголоо.

ХХБ нийгмийн хариуцлагаа байнга ухамсарлан, нийгмийн сайн сайхны төлөө манлайлсаар байх болно.  

 

“Монгол улсын Худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар дахин шалгарлаа

Монгол улсын банкуудаас хамгийн өргөн гадаад харилцаа, дэлхийн жишигт нийцсэн гадаад худалдааны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр онцгойрон ялгардаг өндөр туршлагатай Худалдаа, хөгжлийн банкийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дахин итгэл хүлээлгэж, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” гэдгийг хүлээн зөвшөөрч, 2 дахь удаагаа шилдэгээр шалгарууллаа.  

2012 оны Монголын шилдэг банкаар Худалдаа, хөгжлийн банк сонгогдлоо

Энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр Макао дахь Four Season зочид буудалд Азийн санхүүгийн шилдэг сэтгүүл болох Finance Asia сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн сектор дахь шилдгүүдийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

JICA олон улсын байгууллагаас өргөмжлөл, шагнал

Тус байгууллагын “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” 2 үе шат бүхий зээлийн төсөлд дамжуулан зээлдүүлэгчээр Монголын 7 арилжааны банк ажиллаж байгаа ба уг төслийн 2 дахь шатны эх үүсвэрээс ХХБ 16 тэрбум төгрөгийн зээлийг олгож, нийт олгосон зээл буюу зээлийн ашиглалтаараа тэргүүлсэн тул энэхүү шагналыг олголоо.

Худалдаа, хөгжлийн банк "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгарлаа

Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкийг нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилтныхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг нь онцолж "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгаруулсан байна. Энэхүү шалгаруулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Уул уурхайн шилдэг банкаар ХХБ тодорлоо

Улс тунхагласны  87 жилийн ойг угтан "The Mongolian Mining Journal" сэтгүүлийн газраас Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд зарлан таниулах зорилготой "Mining Journal Awards 2011" ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээгээр нийт 5 номинациар шилдгийн шилдэг байгууллагуудыг тодруулснаас “Уул уурхайг дэмжигч байгууллага” шагналыг Худалдаа хөгжлийн банк хүртлээ. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЛЧ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

2011 оны 10-р сарын 10-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын 15 жилийн ойн арга хэмжээ боллоо. Баярын үйл ажиллагааны үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ХХБ-нд  “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭЛЧ” гэх эрхэм хүндтэй шагналыг гардуулсан юм.