АЖИЛД АВАХ ПРОЦЕСС
Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл ажилд орох өргөдлөө ХХБ-ны веб хуудсаар анкет бөглөх цэсээр орж бөглөхөөс гадна [email protected] хаягаар CV болон Cover letter-ийг илгээх боломжтой.
Хариу өгөх: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 133133 дугаараас мессежээр холбоо барих, 326729 тоот дугаараас холбоо барих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.
Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 326729 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.
Мэдэгдэл:
Худалдаа, хөгжлийн банкны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг ба хувь хүн, хөдөлмөр зуучлалын байгууллага болон сургалтын байгууллагуудтай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдье.
ХХБ-нд ажилд орохыг хүссэн ажил горилогч нар анкет, материалаа бүрдүүлэн өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалт эхлэх ба эцсийн үр дүн нь багийн нэгдсэн шийдвэрээр гардаг болно.