Та банкны үйлчилгээг /интернет банк/ байгууллагын санхүүгийн программтайгаа холбон авах боломжтой
Танай байгууллагын ERP систем болон бусад системтэй банкны системийг холбосноор банкны үйлчилгээг өөрийн систем, санхүүгийн программаасаа шууд авах боломжтой.
Цаг хугацаа хэмнэх
Ажилтны оролцоог багасгах
Хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх
Санхүүгийн програмаасаа дансны мэдээлэл авах
REST API ашиглан JSON форматаар мэдээлэл солилцох
OAuth application өгөгдөл дамжуулах платформыг дэмжин ажилладаг байх
Байгууллага өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж буй ERP систем, программ хангамжаар дамжуулан ТиДиБи Онлайн үйлчилгээний бүхий л функцуудыг автоматжуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Үүнд:
Бүх төрлийн санхүүгийн гүйлгээ
Банк доторх гүйлгээ
Банк хоорондын гүйлгээ
Гаалийн төлбөр төлөх
Бүртгэлтэй дансны үлдэгдлийг автоматаар шалгах
Бүртгэлтэй дансны хуулгаа байгууллагын өөрийн системдээ татаж авах
Валютын ханшийн мэдээлэл авах
Бүртгэлтэй дансаа битүүмжлэх, тавьсан битүүмжээ цуцлах
Улс лавлах
Банкны код лавлах
Та хуулга татах хугацааны давтамжаас шалтгаалан дараах төлбөрийн нөхцөлөөс сонгох боломжтой.
Хуулга татах давтамж (Нийт дансны хувьд) | 1 минут тутамд | 5 минут тутамд | 20 минут тутам |
---|---|---|---|
Төлбөр дүн (Сарын) | 150,000 ₮ | 30,000 ₮ | Шимтгэлгүй |
Гүйлгээний төрөл | Корпорэйт Гэйтвэй үйлчилгээний гүйлгээний шимтгэл |
---|---|
Өөрийн данс хооронд | 0 ₮ |
ХХБ дотор | 100 ₮ |
Бусад банкны данс руу* | 100 ₮ |
* Бусад банкны данс руу гүйлгээ хийхэд банк хоорондын шилжүүлгийн шимтгэл нэмж тооцно.
Харилцагч та https://onboard.tdbm.mn/ хаягаар орж өөрийн бүртгэлийг үүсгэж, хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.
Та өөрт ойр байрлах банкны дурын салбарт хүсэлтээ гаргах боломжтой.
Корпорэйт гэйтвэй үйлчилгээний хүсэлт (Маягт);
Корпорэйт гэйтвэй үйлчилгээ авах тухай бичгээр гаргасан хүсэлт (Хүсэлт);
Хамтран ажиллах гэрээ байгуулах
3. Санхүүгийн программ хөгжүүлэгч байгууллагын хувьд
Программ хөгжүүлэгч байгууллага та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл [email protected] хаягт хандана уу.
Корпорэйт гэйтвэй үйлчилгээг ашиглах байгууллага нь ХХБ-ны харилцагч байх.
Хөгжүүлэлтийн ажлыг гуравдагч байгууллагаар хийлгэх тохиолдолд хөгжүүлэлт хийх байгууллага нь ХХБ-тай нэг удаа хамтран ажиллах гэрээг байгуулсан байх шаардлагатай.
Хэрэглэгч болох алхам
- Үйлчилгээнд холбогдох хүсэлтээ өгөх
- Хамтран ажиллах болон нууцлалын гэрээ байгуулах
- Тестийн орчинд програмд хөгжүүлэлт хийн үйлчилгээг туршилтаар ашиглах
- Туршиж үзсэний дараа програмд шинэчлэлт хийх
- Ашиглаж эхлэх