Skip to main content

Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулдаг “Зуны Давос” нэрээр алдаршсан “Шинэ манлайлагчдын чуулга уулзалт” БНХАУ-ын Далиан хотноо 9-р сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 90 гаруй орны төр засаг, бизнес, хэвлэл мэдээллийн 1500 гаруй төлөөлөгчид, 160 салбар хуралдаанаар инноваци, шинжлэх ухаан болон технологиийн хөгжил түүний эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл, тулгарч буй асуудлууд, даван туулах шийдлийн талаар хэлэлцлээ.

Чуулганаар дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр өсөлтийг үзүүлэн, хурдацтай хөгжиж буй компаниудыг шалгаруулсан ба Монгол улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банк уг шагналыг гардан, Дэлхийн өндөр өсөлттэй компани боллоо.  

Уг шагнал нь дэлхийн эдийн засагт болон өөрийн улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтөд эерэгээр нөлөөлж буй эсэхийг гол шалгуураа болгон компаниудыг нэр дэвшүүлдэг бөгөөд тухайн компанийн бизнес модель, ашгийн хэмжээ, зах зээлд эзлэх байрь суурь болон удирдлагын манлайлах чадвар зэргийг мөн харгалзан үздэг байна. 2015 оны хувьд дэлхий даяар өндөр өсөлттэй, динамик гэгдэх 132 компанийг шалгаруулсан байна.

Энэхүү дэлхийд үнэлэгдсэн шагнал нь ХХБ-ийг цаг тутамд өсөн дэвжиж, Монгол улсынхаа хөгжилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж буйг үнэлсэн хэрэг бөгөөд ХХБ-ны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хөгжил дэвшилд хамтдаа

2015
Reward Sustainable
Off