Skip to main content
ebilling

SWIFT Гадаад шилжүүлэг

 

Худалдаа, хөгжлийн банк ХК нь олон улсын SWIFTNet сүлжээнд 24 цагийн турш ONLINE холбогдон, дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хүссэн газарт нь түргэн шуурхай, найдвартай хүргэж байна.

Гадаад шилжүүлгийн үйлчилгээний ДАВУУ ТАЛУУД:

  • 1996 онд Монгол улсын арилжааны банкуудаас АНХ удаа SWIFTNet сүлжээнд гишүүнээр элссэн, олон жилийн туршлагатай.

  • Хамгийн олон 31 төрлийн валют (*Бусад валют: INR, CZK, DKK, DZD, HUF, ILS, ISK, KWD, MXN, NOK, PLN, RON, SAR, TND, ZAR)-аар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. 

  • Харилцагчдадаа хүү, шимтгэлийн хамгийн бага, таатай нөхцөлийг санал болгодог.

  • Гадаад шилжүүлгийн бүх төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгодог.

  • Цахим үйлчилгээг ашиглан хаанаас ч гадаад шилжүүлэг  илгээх боломжтой. Илгээсэн гадаад шилжүүлгээ өөрийн данснаас шилжсэнээс эхлэн төлбөр хүлээн авагчийн дансанд орох хүртэлх бүх үйл явцыг бодит цагийн горимоор лавлах, шалгах боломжтой. 


Валют

Интервал

Үндсэн шимтгэл SHA

/ Бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамж шилжүүлгийн үндсэн дүнгээс хасагдаж очно/

OUR шимтгэл

/ Төлбөр шилжүүлэгч нь өөрийн банк болон зөвхөн эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна/

 

G-OUR шимтгэл

/ Төлбөр шилжүүлэгч нь өөрийн болон бүх дамжуулагч банкуудын шимтгэлийг хариуцаж бүтэн дүнгээр очно/

Залруулга, буцаалт

Лавлагаа

Гадаадын банкнаас лавлагаа авах

Бусад лавлагаа

Ам.доллар

0 – 5,000.0

20,000 MNT

20 USD

30 USD

40 USD

30 USD

50 USD

5,000.01 – 100,000.0

30,000 MNT

100,000.01-с дээш

40,000 MNT

Евро

0 – 5,000.0

15,000 MNT

-

Герман улс руу – 10 EUR

Бусад улс руу – 20 EUR

30 EUR

5,000.01 – 50,000.0

25,000 MNT

50,000.01-с дээш

35,000 MNT

Юань

0 – 50,000.0

7,500 MNT

Хятад улс руу – 50 CNY

Бусад улс руу – 150 CNY

-

50 CNY

50,000.01 – 100,000.0

10,000 MNT

100,000.01-с дээш

20,000 MNT

Юань (ОХУ руу хийгдэх)

-

30,000 MNT

150 CNY

-

50 CNY

Английн фунт стерлинг

-

15,000 MNT

15 GBP

-

 

Японы иен

-

15,000 MNT

Япон улс руу – 0.05% (min 2,500 JPY)

Бусад улс руу – 0.1% (min 10,000 JPY)

-

7,500 JPY

Солонгосын вон

-

15,000 MNT

20,000 KRW

-

30,000 KRW

Австрали доллар

-

15,000 MNT

Австрали улс руу – 15 AUD

Бусад улс руу – 35 AUD

-

50 AUD

Канад доллар

-

15,000 MNT

25 CAD

-

30 CAD

Швейцарь франк

-

15,000 MNT

20 CHF

-

60 USD

Оросын рубль (ОХУ руу хийгдэх)

-

30,000 MNT

-

-

300 RUB

Шинэ Зеланд доллар

-

25,000 MNT

25 USD

-

60 USD

Хонгконг доллар

-

25,000 MNT

200 HKD

-

60 USD

Сингапур доллар

-

25,000 MNT

25 USD

-

60 USD

Швед крон

-

25,000 MNT

25 USD

-

150 USD

Туркийн лира

-

25,000 MNT

25 USD

-

60 USD

Тайландын бат

-

25,000 MNT

25 USD

-

60 USD

Бусад валют*

-

35,000 MNT

40 EUR

-

60 USD

 

Та төлбөр хүлээн авах валютаа сонгон “Гадаадаас шилжүүлэг хүлээн авах маягт”-ыг бөглөж, шилжүүлэгчдээ илгээснээр өөрийн харилцах, хадгаламж болон картын дансандаа дараах 15 төрлийн валютуудаар дэлхийн аль ч улсаас шилжүүлэг хүлээн авах боломжтой.

AUD, CAD, CNY, EUR, GBP, HKD, NZD, CHF, RUB, JPY, USD, SGD, SEK, TRY, THB

Нөхцөл

Шимтгэл

Гадаад шилжүүлгийг харилцах дансанд оруулахад

Шимтгэлгүй

Гадаадын банкнаас ирсэн шилжүүлгийг буцаахад

15$, түүнтэй тэнцэх бусад валют

Харилцах болон Хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргах шимтгэлийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

Гадаад шилжүүлэг илгээх маягт:

Валют

Маягт

RUB

Рублийн гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах

Бусад валют

Бусад валютын гадаад шилжүүлгийн даалгавар- татаж авах


Гадаад шилжүүлэг хүлээн авах маягт:

Та төлбөр хүлээн авах маягтыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  • Төлбөр хүлээн авагчийн дансны нэр, хаяг: Манай банканд бүртгэлтэй дансны нэр болон хаягийг латин үсгээр бичих;

  • Төлбөр хүлээн авагчийн дансны дугаар: Манай банкан дахь харилцах, хадгаламж, эсвэл картын дансны дугаарын аль нэгийг бичих;

  • Төлбөрийн зориулалт: Гүйлгээ саатах, буцаагдах эрсдэлээс сэргийлж төлбөрийн зориулалтыг үнэн зөв, тодорхой оруулах;

Валют

Маягт

 USD

Хонг Конг болон Хятад улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

Өмнөд Солонгос улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

Зүүн өмнөд Азийн орнуудаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

Бусад улсаас ам. доллар хүлээн авах маягт татаж авах

  EUR

Евро хүлээн авах маягт татаж авах

  GBP

Английн фунт стерлинг хүлээн авах маягт татаж авах

  CHF

Швейцарь франк хүлээн авах маягт татаж авах

  JPY

Японы иен хүлээн авах маягт татаж авах

 AUD

Австрали доллар хүлээн авах маягт татаж авах

 CAD

Канад доллар хүлээн авах маягт татаж авах

 CNY

Хятадын юань хүлээн авах маягт татаж авах

 NZD

Шинэ зеланд доллар хүлээн авах маягт татаж авах

  HKD

Хонгконг доллар хүлээн авах маягт татаж авах

  SGD

Сингапур доллар хүлээн авах маягт татаж авах

 SEK

Швед крон хүлээн авах маягт татаж авах

 TRY

Туркийн лира хүлээн авах маягт татаж авах

 THB

Тайланд бат хүлээн авах маягт татаж авах

*ОХУ-аас ам.доллар болон рублийн гүйлгээ хүлээн авах боломжгүй.

 

Асуулт

Хариулт

1

IBAN код гэж юу вэ?

IBAN гэдэг нь “International Bank Account Number” гэсэн үгний товчлол бөгөөд улсын код, хүлээн авагчийн банк болон салбарын код, хүлээн авагчийн дансны дугаараас бүрддэг. Европын холбооны улсууд руу гадаад шилжүүлэг илгээхдээ IBAN кодыг заавал бичих шаардлагатай. Жишээ нь:

Германы IBAN код 22 оронтой, доорх бүтэцтэй байдаг.

IBAN- DE38 63070024 0030824700

IBAN- DE-(Улсын код ) 38 (Шалгах код) 63070024 (Банкны код) 0030824700 (Дансны дугаар)     

2

Илгээсэн гадаад шилжүүлэг хэдий хугацаанд хүлээн авагчийн дансанд ордог вэ?

Гадаад шилжүүлэг нь корреспондент банк буюу дамжуулагч банкуудаар дамжин ажлын 1-3 хоногт гүйцэтгэгддэг. Хүлээн авагчийн дансанд гүйлгээ орсон даруйд шилжүүлэгчийн бүртгэлтэй имэйл болон утасны дугаарт амжилттай илгээгдлээ гэсэн мэдэгдэл ирнэ. Эсвэл онлайн банкныхаа Гүйлээ/Гадаад шилжүүлэг/SWIFT шилжүүлэг лавлах цэсээр орж гүйлгээ хийсэн дансаа сонгон шилжүүлэг илгээгдсэнээс эхлэн төлбөр хүлээн авагчийн дансанд орох хүртэлх бүх үйл явцыг бодит цагийн горимоор лавлах, шалгах боломжтой. 

Банкнаас илгээгдсэн гадаад шилжүүлгийн 50%-80% нь валютын төрлөөсөө хамаарч тухайн өдөртөө хүлээн авагчдаа очдог. Зарим тохиолдолд дамжуулагч банкуудын дотоод бодлого, журмаас хамаарч саатах тохиолдол гардаг. 

3

Гадаадын банкинд илгээсэн шилжүүлгийг залруулах болон буцаан дуудаж болох уу?
  • Гадаад шилжүүлгийг илгээсний дараа шилжүүлгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд Та гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө залруулга хийлгэх тухай хүсэлт гарган, холбогдох шимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авах боломжтой. 

  • Харин Гадаад шилжүүлгээ илгээсний дараа Та тодорхой шалтгааны улмаас шилжүүлгийг хүлээн авагчийн банкнаас буцаан дуудах шаардлага гарвал гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө буцаан дуудах тухай хүсэлт гарган, холбогдох шимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авна. 

Анхаарах нь: Хүлээн авагчийн дансанд нэгэнт гүйцэтгэгдсэн шилжүүлгийг банк данс эзэмшигчийн зөвшөөрлийг үндэслэн буцаадаг тул энэхүү үйлчилгээнд ХХБ баталгаа өгөхгүй. Шилжүүлэг буцаагдаагүй тохиолдолд үйлчилгээний шимтгэлийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 

4

Гадаадын банкнаас лавлагаа авах боломжтой юу?

Гадаад шилжүүлгээ илгээсний дараа Танд шилжүүлгийн талаар аливаа тодруулга, лавлагаа авах шаардлага гарсан тохиолдолд гүйлгээ хийсэн салбар, тооцооны төвдөө лавлагаа авах тухай хүсэлт гарган, холбогдох шимтгэлийг төлж, энэхүү үйлчилгээг авах боломжтой. 

5

Амралтын өдрүүдэд гадаад шилжүүлэг илгээх боломжтой юу?

Амралтын өдрүүдээр болон интернэт банкаар ажлын бус цагаар хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр илгээгдэнэ. Та ХХБанк дахь харилцах дансаараа дамжуулан дараах сувгаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. Үүнд:

  • ХХБ-ны интернет банкны үйлчилгээг ашиглан орон зай, цаг хугацаа үл хамааран гүйлгээгээ илгээх бол ЭНД дарна уу.

  • ХХБ-ны өөрт ойрхон байрших салбарт хандан гүйлгээгээ илгээх бол ЭНД дарж салбарын мэдээлэлтэй танилцана уу.  

6

Гадаадын улс руу гүйлгээ хийхдээ анхаарах зүйлс байдаг уу?

Гадаад шилжүүлэг илгээж буй улс болон валютаас хамааран дараах зүйлсийг анхаарна уу.

  • Та төлбөрийн даалгаврыг үнэн зөв, гаргацтай бөглөнө үү. Төлбөрийн даалгаврын мэдээллийг дутуу, буруу өгснөөс үүдэн таны төлбөр саатах, буцах эрсдэлтэйг анхаарна уу.

  • Харилцагчийн буруугаас гадаад шилжүүлэг буцсан тохиолдолд шилжүүлэг буцсан өдрийн банкны нийтэд зарласан ханшаар буцаах гүйлгээ хийхийг анхаарна уу. Ханшийн зөрүүнээс алдагдал үүсэх тохиолдолд банк хариуцлага хүлээхгүй болно.

  • Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль, тогтоомжийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

  • Араб, Казакстан, Молдав улсууд болон Европын холбооны улсууд руу /USD, EUR, GBP, CHF, SEK, SGD/ шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN дугаарыг бичих шаардлагатай.

  • EUR: Герман улс руу шилжүүлэх тохиолдолд тухайн улсад хэрэглэгддэг 8-н оронтой хүлээн авагч банкны клирингийн код буюу /8 оронтой BLZ code-г банкны код гэсэн хэсэгт бичих.

  • CNY:

    • Хятад улсын хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын дагуу 50,000.00 ам.доллараас дээш дүнтэй төлбөрийг хувь хүнд олгохыг хориглосон байдаг.

    • Хүлээн авагчийн утасны дугаар, паспорт, эсвэл регистрийн дугаар  бичигдсэн байх. 

    • Юанийн шилжүүлгийн ‘Төлбөрийн зориулалт’-ыг тодорхой бичих. Барааны төлбөр болон хувийн гуйвуулга гэх мэт ерөнхий утга бүхий төлбөрийн зориулалттай гүйлгээг шилжүүлэх боломжгүй болохыг анхаарна уу. 

  • GBP: Англи улс руу шилжүүлж байгаа тохиолдолд тухайн улсад хэрэглэгддэг 6-н оронтой хүлээн авагч банкны клирингийн код буюу sort code /SC/кодыг банкны код гэсэн хэсэгт бичих.

  • JPY:

    • Бутархай дүнгээр хийгдэхгүй. 

    • Япон улсын Japan Post болон Jibun банкууд руу шилжүүлэг хийх боломжгүй. 

    • Өглөөний 11:00 цагаас өмнө хийгдсэн  /JPY/-ийн гүйлгээ нь тухайн өдөртөө төлөгдөх ба, энэ цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдрөөр төлөгдөх болно. 

  • KRW: 

    • Бутархай дүнгээр хийгдэхгүй. 

    • 20,000.00 ам.доллар /USD/-той тэнцэх буюу түүнээс дээш дүнтэй KRW шилжүүлэхэд тухайн шилжүүлэгтэй холбоотой баримтыг (төлбөрийн нэхэмжлэл, гэрээ г.м) төлбөрийн даалгаварт хавсаргах шаардлагатай.

    • Өдрийн 15:00 цагаас өмнө хийгдсэн /KRW/-ын гүйлгээ нь тухайн өдөртөө төлөгдөх ба, энэ цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдрөөр төлөгдөх болно. 

    • 20,000.00 буюу түүнээс доош дүнтэй солонгосын вон /KRW/-ны шилжүүлэг хийх тохиолдолд шилжүүлэгч дамжуулагч банкны шимтгэлийг хариуцахгүй гэсэн нөхцөлтэйгээр шилжих боломжгүй болохыг анхаарна уу. 

  • RUB: “Гадаад шилжүүлгийн даалгавар”-ыг криллээр бичсэн байх. (Гуйвуулагчийн нэр болон төлбөрийн зориулалт, гэрээний дугаарыг  латинаар бичсэн байж болно). RUB-ийн гүйлгээний хувьд дараах мэдээллүүд зайлшгүй байх шаардлагатай. Үүнд:

    • BIK код- ОХУ-ын банкны код, 9 оронтой.

    • INN дугаар-ОХУ-ын татвар төлөгчийн код.

    • VO-код-Гүйлгээний утгыг ангилсан код, 5 оронтой.

    • 30101ххххххххххххххх- Хүлээн авагчийн банкны клирингийн дансны дугаар, 20 оронтой

  • AUD: 

    • Австрали улс руу /AUD/ шилжүүлж байгаа тохиолдолд тухайн улсад хэрэглэгддэг 6-н оронтой хүлээн авагчийн банкны клирингийн код буюу BSB number-г банкны код гэсэн хэсэгт зааж өгснөөр шилжүүлэг эрсдэлгүй, автоматаар богино хугацаанд хүлээн авагчдаа хүрэх боломжтой.

    • Өглөөний 11:00 цагаас өмнө хийгдсэн /AUD/-н гүйлгээ нь тухайн өдөртөө төлөгдөх ба, энэ цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдрөөр төлөгдөх болно. 

  • CAD: Канад улс руу  шилжүүлж байгаа тохиолдолд тухайн улсад хэрэглэгддэг 5 оронтой хүлээн авагчийн банкны клирингийн код буюу Transit code-г банкны код гэсэн хэсэгт бичих. Мөн хүлээн авагчийн банкны свифт кодыг /SWIFT CODE/ хамт бичсэнээр таны шилжүүлэг эрсдэлгүй, автоматаар богино хугацаанд хүлээн авагчдаа хүрэх боломжтой.

  • NZD: Өглөөний 11:00 цагаас өмнө хийгдсэн /NZD/-ийн гүйлгээ нь тухайн өдөртөө төлөгдөх ба, энэ цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдрөөр төлөгдөх болно.

  • Бусад валютууд****-аар хийх таны шилжүүлгийг бид тухайн валюттай тэнцэх Еврогоор бодож авна.   

A blue and red circle with a white bird and text

Description automatically generated


 

Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч байгууллагын дансны мэдээлэл солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.

  • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтад орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

  • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу !

  • Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.