Visa B2B Connect
Бизнес эрхлэгч байгууллагын харилцагч та виза B2B үйлчилгээг ашиглан хамгийн бага шимтгэлтэйгээр найдвартай, түргэн шуурхай гадаад гуйвуулга хийх боломжтой.
Гадаадын банк руу илгээсэн шилжүүлэг буцсан тохиолдолд:
Та төлбөрийн даалгаврыг үнэн зөв, гаргацтай бөглөнө үү. Төлбөрийн даалгаврын мэдээллийг дутуу, буруу, алдаатай өгснөөс үүдэн таны төлбөр саатах, буцах эрсдэлтэйг анхаарна уу.
Харилцагчийн буруутай үйлдлээс гүйлгээ буцсан тохиолдолд | USD 80 |
Анхаар!!! Хүлээн авагчийн банкны комплайнс болон бусад шаардлагыг хангаагүй шалтгаанаар шилжүүлэг буцсан тохиолдолд үйлчилгээний шимтгэлийг харилцагчид буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль, тогтоомжийн дагуу төлбөр гуйвуулагч болон хүлээн авагчийн дэлгэрэнгүй хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.
Араб, Казакстан, Молдав улсууд болон Европын холбооны улсууд руу ам.доллар/USD/шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.
IBAN гэдэг нь ‘InternationalBankAccountNumber’ гэсэн үгүүдийн товчлол бөгөөд дэлхийн аль ч банкны харилцагчийн дансыг тодорхойлсон үсэг болон тооноос бүрдсэн цогц код юм.
IBAN код нь улсын код, хүлээн авагчийн банк болон салбарын код, хүлээн авагчийн дансны дугаараас бүрддэг бөгөөд Европын холбооны улсууд руу дээр дурдсан валютаар шилжүүлэх гадаад шилжүүлэгт IBAN кодыг зааж өгснөөр тухайн шилжүүлэг автоматаар богино хугацаанд хүлээн авагчдаа хүрэх мөн гадаад шилжүүлгийн зардал бага байдгаараа давуу юм.
Жишээ нь:
Германы IBAN код 22 оронтой, доорх бүтэцтэй байдаг:
IBAN- DE38 63070024 0030824700
IBAN - DE-(Улсын код ) 38 (Шалгах код) 63070024 (Банкны код) 0030824700 (Дансны дугаар)
Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч байгууллагын дансны мэдээлэл солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж, хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу !
Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.