Skip to main content
eksordans

Орон сууцны зээл 6%

Зээлийн нөхцөл

Зээлийн нөхцөл

Зээлийн дээд хэмжээ

150 сая ₮ хүртэл

Зээлийн хүү (жил)

6.0%

Зээлийн хугацаа

30 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

30% ба түүнээс дээш

Зээлийн бодит өртөг /жилийн/

6.09%

Зээлийн үйлчилгээний шимтгэл
 

Зээлийн дүнгээс - 1.0% /макс 1,500,000 ₮/

Урьдчилгаа төлбөрийн батлан даалттай нөхцөл

Хамрах хүрээ

Орон нутаг

Зээлийн хэмжээ

150 сая ₮ хүртэл

Зээлийн хүү (жилийн)

6.0%

Хугацаа

30 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

30% ба түүнээс дээш

Батлан даалтын хувь

Урьдчилгаа төлбөрийн 60% хүртэл

Зээлийн бодит өртөг (жилийн)

6.09%

Зээлийн үйлчилгээний шимтгэл

Зээлийн дүнгээс - 1.0% (макс 1,500,000 ₮)

ЗБДС-н батлан даалтын хураамж

50,000 ₮ (1 удаа төлнө)

ЗБДС-н батлан даалтын шимтгэл

Зээлийн үлдэгдлийн батлан даасан дүнгийн 1 хувиар тооцож жил бүр төлнө

Тавигдах шаардлага
Зээлдэгчид тавигдах шаардлага
  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх;
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх;
  • Зээл хүсэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 1 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах.
Худалдан авах орон сууцанд тавигдах шаардлага
  • Монгол улсад байршилтай, амины болон нийтийн зориулалттай орон сууц байх;
  • Орон сууцны талбай 80 м2-аас ихгүй байх;
  • Инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ, хуучин орон сууц;
  • Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.
Бүрдүүлэх бичиг, баримт

Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:

  • Зээлийн өргөдөл
  • Иргэний үнэмлэх (эх хувь)
  • 1 хувь цээж зураг
  • Ажил олгогч байгууллагын ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
  • Банк, ББСБайгууллагад зээлийн өртэй бол зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

Доорх бичиг баримтыг банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • ШШГЕГ-аас өр, төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

    Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

Тооцоолуур

ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ

Сар Огноо Хоног Үндсэн зээлийн төлбөр Хүүгийн төлбөр Тэнцүү төлбөр Үндсэн зээлийн үлдэгдэл
ЗЭЭЛ 1
ЗЭЭЛ 2