Skip to main content
Hadgalamj

Орон сууц худалдан авах зээл

Харилцагч таны санхүүгийн чадамжид тохируулан олгох “Орон сууц худалдан авах зээл”.

Зээлийн нөхцөл

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ

1 тэрбум ₮ хүртэл 

 Зээлийн хугацаа

20 жил хүртэл

 

Зээлийн хүү** 

Урьдчилгаа төлбөрийн хэмжээ* 

20 - 30% хүртэл 

Жилийн 19.2% (сарын 1.60%)

30 - 40% хүртэл

Жилийн 18.0% (сарын 1.50%)

40% ба түүнээс дээш

Жилийн 16.8% (сарын 1.40%)

Зээлийн үйлчилгээний шимтгэл

Зээлийн дүнгээс - 0.8% (макс 1,000,000 ₮)

*Орон сууц нэмэлтээр барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн хэмжээ 0% байж болно
**Зээлийн бодит өртөг (жилийн): 16.43% - 19.45%

Тавигдах шаардлага
  • 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх

  • Ажил олгогч байгууллагадаа 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх

  • Хувиараа бизнес эрхлэгчид 1 жил болон түүнээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх

  • Банк, банк бус санхүүгийн байгууллагад анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх

  • Татварын дараах орлогын 55% нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх

  • Орон сууцны зээлийн гэрээний хугацаагаар зээлээр санхүүжүүлсэн орон сууц болон, зээлдэгчийн амь насыг болзошгүй эрсдэлээс даатгуулна

Бүрдүүлэх бичиг, баримт

Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:

  • Зээлийн өргөдөл

  • Иргэний үнэмлэх (эх хувь)

  • 1 хувь цээж зураг

  • Ажил олгогч байгууллагын ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)

  • Хөдөлмөрийн гэрээ

  • Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг

  • Банк, ББСБайгууллагад зээлийн үлдэгдэлтэй бол зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга

  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ

  • Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

  • Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд

Доорх бичиг баримтыг банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)

  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа

  • Төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

Тооцоолуур

ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ

Сар Огноо Хоног Үндсэн зээлийн төлбөр Хүүгийн төлбөр Тэнцүү төлбөр Үндсэн зээлийн үлдэгдэл
ЗЭЭЛ 1
ЗЭЭЛ 2