ХХБ-ны арилжааны танилцуулга
ХХБ-ны валют арилжааны танилцуулга
- Манай банк дотоодын валют арилжааны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг.
- Харилцагчийн валют арилжааны давтамж болон хэмжээнээс хамаарч арилжааны ханшийг зарласан ханшаас сайжруулах боломжтой.
- Өдөр тутмын олон улсын зах зээлийн мэдээг харилцагчдадаа хүргэдэг.
- Доорх 16 валютыг бэлэн болон бэлэн бусаар арилжиж байна.
АНУ доллар | USD |
Евро | EUR |
Англи фунт стерлинг | GBP |
Швейцар франк | CHF |
Япон иен | JPY |
Австрали доллар | AUD |
Канад доллар | CAD |
ОХУ рубль | RUB |
БНХАУ юань | CNY |
БНСУ вон | KRW |
Шинэ Зеланд доллар | NZD |
Хонгконг доллар | HKD |
Сингапур доллар | SGD |
Швед крон | SEK |
Турк лира | TRY |
Тайланд бат | THB |
Нөхцөл:
- Ханшийг арилжааны хэлтсийн 319708, 319709 дугаараар холбогдон тохирно.
- Харилцагч тохирсон ханшаар салбарт болон онлайнаар арилжаа хийх боломжтой.
- Онлайнаар арилжаа хийх заавартай энд дарж танилцана уу. (Хуудас 33)
- Хувь хүн онлайнаар арилжаа хийх тохиолдолд интернэт банкны гүйлгээний эрхээ 50 сая төгрөгөөс дээш болгож нэмэгдүүлэх шаардлагатай.
- Ханш тохироход арилжааны доод хэмжээ ойролцоогоор 10,000 ам.доллартой тэнцэх дүнтэй байна.
ХХБ-ны үнэт металлын арилжааны танилцуулга
- Манай банк 2000 оноос хойш харилцагч байгууллага болон хувь хүнтэй биет алтны арилжаа хийсээр ирсэн.
- Өдөр тутмын олон улсын зах зээлийн мэдээг харилцагчдадаа хүргэдэг.
Нөхцөл
- Биет алтны арилжааг ажлын өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд Монголбанкны зарласан ханшаар хийнэ.
- 15.00 цагаас хойш зах зээлийн ханшаар ханш тохирч биет алтны арилжааг хийж болно.
Шимтгэл
- Биет алтны арилжаа шимтгэлгүй хийгдэнэ.
- ХХБ-д арилжих алтыг банк шимтгэлгүй хадгална.
Холбоо барих
- Утас: 319708, 319709