
Баримтын инкасс
Худалдагч таны хувьд:
- Зардлын хувьд хямд
- Xудалдан авагч нь төлбөр хийхээс татгалзсан тохиолдолд худалдагчийн банк нь барааг буцаах, хадгалах үйл ажиллагааг зохицуулахад тань туслах боломжтой
Худалдан авагчийн хувьд:
- Барааг өөрийн оронд ирэх хүртэл хугацаанд төлбөр хийхийг түр хүлээх эсвэл төлбөр хийх хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр хойшлуулах боломжтой

Экспортлогчдод зориулсан зээл
- Хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ хангах
- Экспортоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах
- Барьцаа хөрөнгийн дутагдалтай үед ашиглах боломжтой
- Худалдан авагчиддаа төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох

Банкны баталгаа
- Гэрээний дагуу төлбөр төлөхгүй байх, бараа нийлүүлэгдэхгүй байх эрсдлийг бууруулах боломж
- Оролцогч талуудын харилцан үл итгэлцлийн асуудлыг шийдвэрлэх боломж
- Тендерт уригч байгууллагад таны санхүүгийн чадавхийг илэрхийлэх боломж
- Захиалагчийн хувьд гүйцэтгэгч тал баталгаанд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцааж авах боломж
- Гэрээний нөхцөл болон бараа бүтээгдэхүүний чанарын нөхцлийг баталгаажуулах боломж

Баримтын аккередитив
Импортлогч (худалдан авагч):
- Бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаандаа, захиалгын дагуу авах боломж
- Бараа ачигдсанаас хойш төлбөр хийх, төлбөрийн нөхцлийг хойшлуулах боломж
- Шууд төлбөртэй харьцуулахад санхүүжилтийн өртөг бага
Экспортлогч (худалдагч)
Барааны төлбөрөө баталгаатай хүлээж авах боломж
Импортлогч талын төлбөрийн чадвараас үл хамааран үйлдвэрлэлээ эхлэх, бараа ачуулах боломж

Факторингийн үйлчилгээ
Худалдагч (бэлтгэн нийлүүлэгч):
- Бэлэн мөнгөний урсгал сайжрах
- Банкны зүгээс авлагын төлбөрийг цуглуулах үйл ажиллагааг хийх учир цаг хугацааг хэмнэх
- Үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардлагагүй
Худалдан авагч:
- Тогтвортой харилцаа үүссэн харилцагч нарын авлагыг худалдаж авснаар худалдан авагч нар нь илүү өндөр дүн бүхий эсвэл ойр ойрхон захиалгууд авах боломжтой

Тээврийн санхүүжилтийн зээлийн эрх
Тээвэрлэгч (Ложистикийн компани):
- Богино хугацаанд тээвэрлэлтийн төлбөрөө найдвартай авах
- Авлагаа хүлээлгүй дараагийн захиалгаа хийснээр захиалгын тоогоо нэмэх
- Найдваргүй авлагаа бууруулах
- Бизнесийн орлогоо нэмэгдүүлэх
Импортлогч (Гадаад худалдаа эрхлэгч байгууллага):
Импортын бараа материалын татан авалтын эргэлтээ түргэсгэх
Тээврийн зардлаа банкны зээлийн уян хатан нөхцөлөөр санхүүжүүлэх, хугацаандаа найдвартай төлөх
Тээвэр ложистик талд өглөг үүсэхгүй

Экспортын аккредитиваар баталгаажсан зээл
- Богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ хангах
- Экспортоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах
- Үл хөдлөх барьцаа хөрөнгө шаардахгүй
- Худалдан авагчиддаа төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох