ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа Хөгжлийн Банк анх 100 хувь төрийн өмчит компаниар үүсгэн байгуулагдсан. Тэр утгаараа олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилт, бонд зэрэг Монгол Улсын Хөгжлийн банкны үүргийг гүйцэтгэж байсан. 1990-ээд оны эхээр зах зээлийн үед байгуулагдсан компани, аж ахуйн нэгжүүд бүгд л Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч. Бид хамтдаа өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг бүтээсэн.
Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдаа, аж үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, авто зам, цахилгаан станц, боловсруулах үйлдвэр гээд өнөөдрийн Монгол Улсыг авч явж байгаа макро эдийн засгийн сектор болгонд хувь нэмрээ оруулж ирсэн. Бид одоо ч Байгууллагын банкны зах зээлийн тэн хагасыг дангаар эзэлж, хамгийн том арилжааны банк хэвээр байна.
2023 онд арилжааны зургаан банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдлаа. Арилжааны банкнууд системийн 100 жилийн түүхэн цаг үе дээрээ олон улсын стандарт хангасан, олон улсын дүрэм журам, хууль эрх зүйн орчинтой, олон улсын зах зээл дээрх бүх л бүтээгдэхүүн үйлчилгээтэй, орчин цагийн нээлттэй, тогтвортой ногоон банкны системийг хөгжүүлж чаджээ.
Банк, санхүүгийн байгууллагууд нь өргөн цар хүрээ бүхий хамтын ажиллагаанд тулгуурлан байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) удирдлагыг түүчээлэх үүрэгтэй. Худалдаа Хөгжлийн Банк уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Тиймээс ч бид эрчим хүчний хэмнэлт бүхий технологи, тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, ногоон дэд бүтэц зэрэг төслүүдийг санхүүжүүлэн дэмжиж ногоон эдийн засагт шилжихэд идэвхтэй хувь нэмэр оруулж байна.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш АНУ-ын банканд ам.долларын ностро данс нээсэн анхны банк боллоо. Худалдаа, хөгжлийн банк АНУ-ын The Bank of New York Mellon-тай хамтын ажиллагааг эхлүүлж Монгол Улсыг дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холболоо.
Худалдаа Хөгжлийн Банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 07-ны өдрийн хурлын 9 дүгээр тоот тогтоолоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарт анх удаа ТУЗ-ийн дэргэд банкны үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр дэмжлэг, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Тогтвортой хөгжлийн хороог байгууллаа.
Худалдаа Хөгжлийн Банк Сargill олон улсын байгууллагатай хамтран Хязгааргүй мөрөөдөл төслөө Аутизмтай хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг дээр хэрэгжүүллээ.
Худалдаа Хөгжлийн Банк урт хугацааны стратеги зорилгынхоо хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг дунд бизнесүүдийг идэвхтэй дэмжин ажилладаг. Энэхүү бодлогынхоо хүрээнд Дижитал кредит ХХК-тай хамтран жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо.
Худалдаа Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг Олон улсын үнэлгээний Standard & Poor’s Ratings Services (S&P) агентлаг B+ тогтвортой болгож нэмэгдүүллээ. Энэ нь ХХБ-ны зээлийн багцын төрөлжилт, активын зохистой харьцаа, иргэдийн болон жижиг дунд бизнесийн зах зээлд хүчтэй тэлэлт хийж буйн илрэл гэж дүгнэсэн байна.
- Худалдаа Хөгжлийн Банк нь АНУ-ын Засгийн газрын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорацтай урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.
Монгол Улсын хамгийн том байгууллагын банк болох ХХБ IPO хийж, олон нийтэд нээлттэй компани боллоо.
Монгол Улсаас анх удаа ХХБ Дэлхийн эдийн засгийн форумтай албан ёсны түнш боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 -д эрэмбэлэгдлээ.
Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх удирдлагаас бусад ажилтнуудын бүтээмжийн цалинг 25 хүртэлх хувиар нэмэгдүүллээ.
Бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх зорилгоор Голомт банк, Төрийн банк нартай хамтран гурван банкны картын харилцагчид харилцан нэгнийхээ АТМ дээр бэлэн зарлагын гүйлгээг шимтгэл багатай хийдэг боллоо.
БНСУ-ын Сонгдо хотод зохион байгуулагдсан Азийн Хөгжлийн Банкны 56 дахь удаагийн олон улсын уулзалтад Худалдаа хөгжлийн банк уригдан оролцлоо.
Скай Хайпермаркет ХХК-тай хамтран Имарт сүлжээ дэлгүүрт WeChat Pay-р төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүллээ.
Монгол Улсад үйлчилгээний төгөлдөршил ISO23592, чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартуудыг нэвтрүүлсэн анхны банк боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК нартай хамтран Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсад анх удаа худалдааны санхүүжилтийн форумыг зохион байгууллаа.
Жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих зорилготой NEXT SOLUTIONS networking event зохион байгууллаа.
Монгол Япон хоёр улсын бизнесийн орчин, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой МОНГОЛ – ЯПОН бизнес форум зохион байгуулаа.
Bank of China -тай стратегийн түвшинд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Зээлийн батлан даалттай бизнесийн ногоон зээлийг зах зээлд анх удаа нэвтрүүллээ.
Хөдөө орон нутагт зээлийн батлан даалттай ипотекийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ.
Mitsui & Co., Ltd. компанитай хамтран Зэсийн Экспортыг дэмжих санхүүжилтийг амжилттай олголоо.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан төлбөрийн шинэ шийдэл HAPPY POS үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүллээ.
Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш АНУ-ын банканд ам.долларын ностро данс нээсэн анхны банк боллоо.
Цаасгүй цахим салбараа шинээр нээлээ.
Иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн үйлчилгээнүүдээ цахимжуулав.
Хуримтлалтай Монгол аяныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж 250 харилцагчаа мөнгөн урамшууллаар урамшуулж, 10 харилцагчаа хосоор нь гадаад аялуулж, 1 харилцагчдаа ТАУН ХАУС бэлэглэв.
Эйнштейн картыг зах зээлд амжилттай байршуулж, Cashback хөтөлбөрт e-commerce платформуудыг нэмснээр банкны харилцагчдын тоог залуу сегментээр амжилттай тэллээ.
Бритто картын харилцагч нартаа зориулсан Happy Pay хөтөлбөрийг эхлүүлж 2153 харилцагчаа урамшууллаа.
Байгууллагын багц бүтээгдэхүүн үйлчилгээ, Экспортын аккредитив барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд анхлан нэвтрүүлэв.
Сингапур улсын DBS банканд данс нээх ажлыг эхлүүлж, гэрээнд гарын үсэг зурлаа.
Германы Bayerische Landesbank банкны еврогийн дансны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг сайжруулан, банкны харилцагчдад төлбөр тооцооны илүү таатай нөхцөлийг санал болгох боломжийг бүрдүүлсэн.
Их Британийн “Crown Agents Bank” банкны хүсэлтээр USD/MNT валютын арилжаа хийх болон Их Британи руу төлбөр тооцоо гаргах зорилгоор MNT лоро данс нээлээ.
Испани улсын “Bankinter” банктай худалдааны санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах зорилгоор, тус банканд нээсэн EUR ностро дансыг зузаатгаж, Испани улс руу хийх төлбөр тооцоонд ашиглаж эхэллээ.
“Forbes Mongolia Women’s Summit 2022” форумд ХХБ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаа.
Шотланд улсын Эдинбургийн их сургуулийн магистрын оюутнуудтай “ХХБ-ыг хэрхэн “Ногоон” банк болгох, банкны “Тогтвортой байдлын тайлан”-г гаргахад анхаарах зүйлс” сэдвээр судалгаа хийх, удирдамж боловсруулах чиглэлээр хамтран ажиллаа.
БНСУ-д зохион байгуулагдсан Уур амьсгалын ногоон сангийн Даян дэлхийн хөтөлбөрийн бага хурал, Нидерландын Хаант Улсад зохион байгуулагдсан Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудад оролцлоо.
Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх “Монгол Улсад тогтвортой болон ногоон санхүүжилтийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх Бэлэн байдлын хөтөлбөр”-ийг Монголын тогтвортой санхүүгийн холбоотой хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Visa International-тай хамтран ОУ-ын виза карт руу мөнгөн гуйвуулга илгээх Visa Direct болон байгууллагад зориулсан олон улсын мөнгөн шилжүүлгийн Visa B2B үйлчилгээнүүдийг Монгол Улсын зах зээлд анхлан нэвтрүүллээ.
Britto Cup - 2022 хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 15 харилцагч байгууллагын дунд анх удаа зохион байгууллаа.
Бритто картын дараагийн цуврал Бритто Эйнштэйн картыг зах зээлд нэвтрүүлж, Монгол Улсад анх удаа карт онлайнаар урьдчилан захиалах үйлчилгээг үзүүллээ.
УБ Смарт Карт ХХК-тай хамтран банкны төлбөрийн картаараа нийслэлийн нийтийн тээврийн автобусны төлбөр төлөн зорчих боломжийг нэвтрүүллээ.
УБ Смарт Карт ХХК-ийн оюутны карт захиалах процессыг бүхэлд нь ре-инженеринг хийж, хамтран хөгжүүлж карт захиалах, төлбөр төлөх процессыг бүхэлд нь цахим суваг руу шилжүүллээ.
ТиДиБи Онлайн үйлчилгээний системийн архитектурыг шинэчилснээр системийн ачаалал даах чадвар нэмэгдэж, мобайл аппликейшнийн ажиллах хурд нэмэгдлээ.
АТМ-аас банк хоорондын бэлэн бус гүйлгээ, банк доторх валютын хөрвүүлэгтэй бэлэн бус гүйлгээ хийх боломжийг бүрдүүллээ.
Голомт банктай хамтран хоёр банкны картын харилцагчид харилцан нэгнийхээ АТМ дээр бэлэн зарлагын гүйлгээг шимтгэл багатай хийдэг боллоо.
МонголЧат ХХК-тай хамтран GS25 сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийн аппликейшнд Цахим хэтэвч функц нэвтрүүллээ.
WeChat-д онлайнаар бараа үйлчилгээ борлуулдаг и-коммерс мерчант болон кассын дэлгэцэн дээр QR код харуулан төлбөр хүлээн авдаг мерчантуудад зориулан MPM (merchant present mode)-ыг нэвтрүүллээ.
Олон улсын үнэлгээний Мооdу’s агентлаг ХХБ-ны үнэлгээг ВЗ түвшинд хэвээр үлдээж, хэтийн төлөвийг "Тогтвортой" болгон өсгөлөө.
Ногоон зээлийн хөтөлбөртөө ОУ-н эдийн засгийн хамтын ажиллагааны банк (IВEC)-с 10 сая ам.долларын санхүүжилт татлаа.
Visa International байгууллагатай хамтын ажиллагаа эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан дэлхийд алдартай зураач Ромеро Бритто-той хамтран, түүний бүтээлийг албан ёсны эрхтэйгээр картын загварт тусгайлан буулгасан, БРИТТО ВИЗА цоо шинэ картыг зах зээлд нэвтрүүллээ.
Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтран 15 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг байгууллаа.
ОХУ-н тэргүүний банк болох Газпромбанктай "Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. Ийнхүү ОХУ болон МУ-н хамтран хэрэгжүүлэх мега төслүүдэд оролцогч талуудын төлбөр тооцоо, үүргийн хэрэгжилтийг хангах гэрээ, хэлэлцээрт банкны дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ. Мөн хөрөнгө зохицуулалт, худалдааны санхүүжилт зэрэг өргөн хүрээтэй, урт хугацааны түншлэл эхлүүллээ.
Шамбала Инженеринг Кампус ХХК-тай хамтран "Шамбала 2056” инженерийн сууринг дэмжиж ажиллахаар боллоо.
Олон улсын банк болох стратегийн зорилгын хүрээнд даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, ногоон банк болох зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийн биелэлтийг хангахад чиглэсэн "Climate 30+ Ногоон Сэргэлтийн Хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүллээ.
ЗГ-аас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрт оролцож, нийт 17 харилцагчийн 76 тэрбум төгрөгийн "Хөдөө аж ахуйг дэмжих зээл''-ийг ноос ноолуур, газар тариалан, мах, гурил, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчдад олголоо. Энэ нь хөтөлбөрийн нийт багцын 26.5%-г эзэлж байна.
- Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №20 дугаар тогтоолоор "Алт-2” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 84 хувийг олголоо.
Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны №311 дугаар тогтоолоор Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд шатахууны нөөц бүрдүүлэх санхүүжилтийн зээл”-ийн хөтөлбөр баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
- Монгол Банкны "Репо санхүүжилтийн зээл”, АХБ-ны "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”-ийн төслийн нэмэлт санхүүжилт, "Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”, "ХБНГУлсын КФВ банкны санхүүжилттэй төсөл”, "ЖАЙКА төсөл” зэрэг гадаад болон дотоод банк санхүүгийн байгууллагуудын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Банк нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, олон улсын шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа нь дээрх төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл болж байна.
Аккредитив, Баталгааны хүсэлт болон Овердрафтын үйлчилгээг онлайнаар хүлээн авах ажлыг 2022 онд нэвтрүүлж, ашиглалтад оруулахад бэлэн болсон.
- Стратеги зорилтын хүрээнд банкны томоохон байгууллагын харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих зорилгоор "Нийлүүлэлтийн сүлжээний зээлийн эрх"-ийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.
Харилцагчийн цагийг хэмнэх, өөрөө өөртөө үйлчлэх дижитал боломжийг таниулах зорилгоор онлайн шугамын зээл, тодорхойлолтуудыг цахимаар авах талаар харилцагчдад шат дараалалтай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Үр дүнд тайлант оны эцсээр 29.1 тэрбум төгрөгийн зээлийг харилцагч өөрөө Ти Ди Би онлайн банк ашиглан авсан байна.
- Банкны зээл олголтын үйл ажиллагааг автоматжуулж иргэдийн зээл олголтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (АI), машин сургалт (Machine learning)-д тулгуурласан харилцагчийн кредит скоринг тооцох моделийг сургаж үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
Банкны үйл ажиллагаанд ашиглаж байгаа программ хангамж, систем, мэдээллийн сан, сүлжээ, холбоо, сервер, тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн үйлдлийн систем, мэдээллийн аюулгүй байдал, ажилтны үйл ажиллагааны төлбөрийн картын системийн нууцлал, аюулгүй байдлыг хангах хангах стандарт PCI-DSS (Payment Card Industry Data Security)-г 5 дахь жилдээ баталгаажууллаа.
Олон улсын гадаад гуйвуулгын SWIFT сүлжээний SWIFT GPI үйлчилгээг банкны үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Ингэснээр гадаад шилжүүлгийг бодит цагийн горимоор хянах, буцаан дуудах хүсэлт илгээх, хүлэн авах, шилжүүлгийн гүйлгээ эцсийн хүлээн авагчид очих, гүйцэтгэгдэх хугацааг багасгах, харилцагчид тухай бүр нь гүйлгээтэй холбоотой мэдээллийг мэдэгдэх давуу тал үүслээ.
Ти Ди Би онлайн системд TDB Wallet-г шинээр нэвтрүүлсэн. Уг боломжийн хүрээнд банкны харилцагч өөрийн дурын банкны картыг өөрийн Wallet-д бүртгэх, түүгээр дамжуулан шимтгэлгүй гүйлгээ хийх боломжтой боллоо.
Монголбанкнаас хэрэгжүүлж буй ₮ картыг чип технологитой болгох ажлын хүрээнд ХХБанк манлайлан оролцож ₮ чип картын баталгаажуулалтыг гуравдагч байгууллагаар амжилттай хийлгэлээ. 2021.10.01-ний өдрөөс эхлэн дотоодын ₮ чип картыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
Харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авах нэгдсэн портал болох EAPP онлайн хүсэлтийн системийг шинээр үйл ажиллагаанд нэвтрүүлэв.
2020 оны 6-р сарын байдлаар нийт 97 салбар, тооцооны төв, 271 бэлэн мөнгөний АТМ, 9326 пос терминал болон 2293 чадварлаг боловсон хүчнээрээ дамжуулан харилцагчдадаа үйлчилж байна;
2020 оны 4 сард, ТиДиБи Онлайн карт захиалга үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлж, харилцагч салбарт ирэлгүй зайнаас картаа захиалан хүссэн хаягтаа картаа хүргүүлэн авах боломжийг олгож эхэлсэн;
International Investment Bank банкнаас ХХБ-ыг 2019 оны шилдэг худалдааны санхүүжилтын банкаар өргөмжилсөн (most active issuing bank in Mongolia in 2019);
2019 оны 12 сард ХХБАНК Оросын экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан;
2019 оны 10 сард, үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авсан. Ингэснээр бусад арилжааны банкнууд болон ББСБ-ууд, финтек байгууллагуудыг төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа зэргээр хангаж, дундын үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг санал болгож эхэлсэн;
2019 оны 10-р сард Токио дахь төлөөлөгчийн газрын таван жилийн ойг амжилттай зохион байгуулж, Япон улсын эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам, Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яам, MUFG банк, SMBC банк, Mizuho банк зэрэг улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.
2019 оны 9 сард БНХАУ-ын Анхуй мужийн Хуйшанг банктай хамтран ажиллаж, юанийн банк хоорондын зээлийн эх үүсвэрийг амжилттай татсан;
2019 оны 8 сард ХХБанк, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай хоёр орны гадаад худалдааг дэмжих зорилгоор “Хоёр улсын хооронд юанийн арилжаа хийх” санамж бичигт гарын үсэг зурсан;
2019 оны 8-р сард Япон улсын SMBC Bank-наас худалдааны санхүүжилтийг дэмжих зорилгоор ХХБанканд зээлийн шугамыг баталсан билээ. Уг зээлийн шугамын хүрээнд TT refinance буюу шууд төлбөрийн нөхцөлтэй санхүүжилтийг хийх боломжтой болсон юм. Энэхүү үйлчилгээг ашигласнаар ХХБанкны харилцагчид өртөг багатай санхүүжилт авч, экспортлогч талд төлбөрийг хурдан шуурхай гүйцэтгэх боломж нэмэгдсэн;
2019 оны 7-р сараас эхлэн зайнаас харилцагч бүртгэх, данс нээх шийдэл бүхий ДАН танилт нэвтрэлтийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
2019 оны 7-р сард банкны цахим хуудсаар дамжуулан гадаад улсын иргэдээс данс нээх хүсэлт хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх англи хэл дээрх E-account үйлчилгээг нэвтрүүлэв;
2019 оны 6-р сар болон 9-р сард Япон улсын Chiba банк, Mizuho банкуудтай хамтран “Монгол-Японы бизнес түншлэлийн уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, ХХБанкны харилцагч компаниудад Япон улстай хийх бизнесийг нэмэгдүүлэх боломжийг олгосон;
2019 оны 3-р сард, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан Бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн;
Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэллээ.
ХХБ нь Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэлсэн;
2018 оны 12-р сард, хадгаламж барьцаалсан зээлийг онлайнаар 24 цаг долоон өдрийн турш харилцагчдадаа олгож эхэлсэн;
2018 оны 11-р сард, Шоппи ХХК-тай хамтран Монголд анх удаа хүссэн бараагаа онлайн зээлээр худалдан авах боломжийг бий болгосон;
2018 оны 11-р сард, авто зогсоол худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн;
2018 оны 9-р сараас эхлэн ХУР төрийн мэдээлэл солилцооны системийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн;
2018 оны 6-р сард, үндэсний контент маамуу брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн;
2017 оны 10-р сард, зээлийн батлан даалтын сантай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн;
2017 оны 9-р сард, Visa Paywave технологи бүхий олон улсын алтан кредит картыг анх удаа зах зээлд нэвтрүүлсэн;
2017 оны 9-р сард, орлого, зарлага болон олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломж бүхий ATM-ийг зах зээлд нэвтрүүлсэн;
2017 оны 8-р сард, худалдаа эрхлэгч, худалдан авагч хэн бүхэнд тохирох, төлбөрийн цоо шинэ, хялбар шийдэл бүхий дэвшилтэт TDB Pay үйлчилгээг шинээр нэвтрүүллээ;
2017 оны 8-р сард, банкны үйлчилгээг хөдөлгөөнт байдлаар харилцагчийн байгаа газарт үзүүлэх, харилцагчийг бүртгэх банкны суурь бүртгэлийн программтай холбогдсон eReg бүртгэлийн аппликейшныг нэвтрүүлсэн;
2017 оны 8-р сард, TDB Online цахим үйлчилгээ, АТМ ашиглан харилцагч хаанаас ч, хэзээ ч мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авах боломжтой MoneyGram self-service үйлчилгээг нэвтрүүлсэн;
2017 оны 2-р сард, 2014 онд гаргасан 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын гурван жилийн хугацаатай бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж, санхүүгийн чадавхи, найдвартай байдлаа бататгасан;
2014 оны 7-р сард олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай нээсэн;
2014 оны нэгдүгээр сард Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд 700 сая оффшор юань буюу 115 сая ам.долларын бонд арилжаалсан;
2013 оны 9-р сард Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа Монгол улсаас ХХБ-нд зориулан 82 сая ам.долларын “Хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээг үзэглэсэн;
Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд цоо шинэ хуудсыг нээсэн “Bloomberg TV Mongolia” телевизийг “ХХБ”, Bloomberg телевизтэй хамтран 2012 оны 10-р сард гаргасан;
2012 оны 2-р сард дэлхийд тэргүүлэгч “Goldman Sachs” групп Монгол улсын ХХБ-ны 4,8 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан;