Санал болгох үйлчилгээ
Гэрээ барьцаалсан зээл нь зээлдэгч төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүдтэй байгуулсан бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх гэрээ буюу ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалан авах боломжтой зээл юм.
Бизнес эрхлэгч та томоохон ханган нийлүүлэгч байгууллагаас худалдан авч буй бараа бүтээгдэхүүний төлбөрөө уян хатан нөхцөлтэй зээлээр санхүүжүүлж өөрийн бизнесийг дэмжээрэй. Таны бизнесийн аль ч цагт бид хамт байна.
Ханган нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авч, баталгаажуулсан тохиолдолд банкнаас ханган нийлүүлэгч байгууллагад олгох авлага барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн юм.
Энэхүү зээлийг эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжтой.