Та банкны үйлчилгээг /интернет банк/ байгууллагын санхүүгийн програмтайгаа холбон ашиглах боломжтой
Байгууллагын ERP систем болон бусад системтэй банкны системийг интеграци хийснээр банкны үйлчилгээг өөрийн систем, санхүүгийн программаас авах боломжтой.
REST API ашиглан JSON форматаар мэдээлэл солилцох
OAuth application өгөгдөл дамжуулах платформыг дэмжин ажилладаг байх
1. Байгууллага өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж буй ERP систем, программ хангамжаар дамжуулан Онлайн банкны бүхий л функцуудыг автоматжуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Үүнд:
Бүх төрлийн санхүүгийн гүйлгээ
Банк доторх гүйлгээ
Банк хоорондын гүйлгээ
Гаалийн төлбөр төлөх
Бүртгэлтэй дансны үлдэгдлийг автоматаар шалгах
Бүртгэлтэй дансны хуулгаа байгууллагын өөрийн системдээ татаж авах
Валютын ханшийн мэдээлэл авах
Бүртгэлтэй дансаа битүүмжлэх, тавьсан битүүмжээ цуцлах
Улс лавлах
Банкны код лавлах
2. Цаг хугацаа хэмнэх
3. Хүний оролцоог багасгах
4. Хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх
5. Санхүүгийн програмаасаа дансны мэдээлэл авах
Та хуулга татах хугацааны давтамжаас шалтгаалан дараах төлбөрийн нөхцөлөөс сонгох боломжтой.
Хуулга татах давтамж (Нийт дансны хувьд) | 1 минут тутамд | 5 минут тутамд | 20 минут тутамд |
Төлбөр дүн (Сарын) | 150,000₮ | 30,000₮ | Шимтгэлгүй |
Гүйлгээний төрөл | Корпорэйт Гэйтвэй үйлчилгээний гүйлгээний шимтгэл |
Өөрийн данс хооронд | 0₮ |
ХХБ дотор | 100₮ |
Бусад банкны данс руу* | 100₮ |
* Бусад банкны данс руу гүйлгээ хийхэд банк хоорондын шилжүүлгийн шимтгэл нэмж тооцно.
Харилцагч та https://onboard.tdbm.mn/ хаягаар орж өөрийн бүртгэлийг үүсгэж, хүсэлтээ онлайнаар явуулна уу
Та өөрт ойр байрлах банкны дурын салбарт хүсэлтээ гаргах боломжтой
Корпорэйт гэйтвэй үйлчилгээний хүсэлт (Маягт)
Корпорэйт гэйтвэй үйлчилгээ авах тухай бичгээр гаргасан хүсэлт (Хүсэлт)
Хамтран ажиллах гэрээ байгуулах
3. Санхүүгийн программ хөгжүүлэгч байгууллагын хувьд
Программ хөгжүүлэгч байгууллага та бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл [email protected] хаягт хандана уу.
Корпорэйт гэйтвэй үйлчилгээг ашиглах байгууллага нь ХХБ-ны харилцагч байх шаардлагатай
Хөгжүүлэлтийн ажлыг гуравдагч байгууллагаар хийлгэх тохиолдолд хөгжүүлэлт хийх байгууллага нь ХХБ-тай нэг удаа хамтран ажиллах гэрээг байгуулсан байх шаардлагатай
Хэрэглэгч болох алхам :
- Үйлчилгээнд холбогдох хүсэлтээ өгөх
- Хамтран ажиллах болон нууцлалын гэрээ байгуулах
- Тестийн орчинд програмд хөгжүүлэлт хийн үйлчилгээг туршилтаар ашиглах
- Туршиж үзсэний дараа програмд шинэчлэлт хийх
- Ашиглаж эхлэх