Санал болгох үйлчилгээ
Харилцагч та бизнесийн зээл авах гэхээр барьцаа хөрөнгийн дутагдалтай байна уу?
Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлд барьцаалах хөрөнгө хүрэлцэхгүй байгаа үед зээлдэгчийн барьцаа хөрөнгө дутагдсан хэсэгт батлан даалт гаргаж зээл олгоно.
Энэхүү зээлийг эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжтой
Танд өөрийн эрхэлж буй бизнесийн хэрэгцээ шаардлагад тохирсон барилга, барилгын тодорхой хэсэг талбай худалдан авах, барих, засварлах зориулалт бүхий бага хүүтэй, уян хатан нөхцөл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зээлийг санал болгож байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр энэхүү зээлийг олгож байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламж барих, өргөтгөх зэрэг урт хугацааны санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдана.