
Хугацаагүй хадгаламж
Хадгаламжийн дансандаа хүү тооцуулахын зэрэгцээ хүссэн үедээ бүх төрлийн орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой

Урьдчилсан хүүт хадгаламж
Та хадгаламжаа тодорхой хугацаанд өндөр хүүтэй байршуулж, сар бүр хадгаламжийн хүүгээ урьдчилан авахыг хүсвэл урьдчилсан хүүт хадгаламж нээлгэхийг санал болгож байна.

Хадгаламжийн сертификат
Тодорхой дүнгээр нээлгэж, бусдад бэлэглэх, өвлүүлэх, шилжүүлэх боломжтой үнэт цаасаар баталгаажсан хадгаламжийн сертификат.

Нийлмэл хүүтэй хадгаламж
Хадгаламжийн хүүгээ нийлмэл аргаар бодуулах буюу хүүнээс хүү тооцуулахаас гадна хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой

Тэтгэврийн хадгаламж
Та сар бүрийн тэтгэврээ хуримтлуулж, хадгаламждаа хүү тооцуулан арвижуулаарай.

Хүүхдийн хадгаламж
Монгол улсын засгийн газраас сар бүр олгодог "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ээ хүүхдийн хадгаламждаа холбон сар бүр хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой.

Хугацаатай хадгаламж
Харилцагч та хуримтлал үүсгэн, тодорхой хугацааны эцэст өндөр хүү тооцуулж авахыг хүсвэл хугацаатай хадгаламжийн үйлчилгээг сонгоорой.