Санал болгох үйлчилгээ

Хэрэв та Оюу толгой ХХК-д бараа, ажил үйлчилгээ нийлүүлдэг бол, нийлүүлсэн бараа үйлчилгээний төлбөрөө хараахан хүлээж авч амжаагүй байх үед санхүүгийн хэрэгцээ шаардлага гарсан тохиолдолд танд Оюу толгой ХХК-н ханган нийлүүлэгчдэд зориулсан авлага барьцаалсан зээлийг санал болгож байна.

Бизнес эрхлэгч та томоохон ханган нийлүүлэгч байгууллагаас худалдан авч буй бараа бүтээгдэхүүний төлбөрөө уян хатан нөхцөлтэй зээлээр санхүүжүүлж өөрийн бизнесийг дэмжээрэй. Таны бизнесийн аль ч цагт бид хамт байна.

Ханган нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний нэхэмжлэлийг хүлээн авч, баталгаажуулсан тохиолдолд банкнаас ханган нийлүүлэгч байгууллагад олгох авлага барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн юм.

Арилжааны банкны ПОС төхөөрөмж ашигладаг бизнес эрхлэгч нарт зориулсан нэмэлт барьцаа шаардахгүй олгох "ПОС-ын орлого барьцаалсан зээл"-ийг санал болгож байна.