Commerzbank Худалдаа, хєгжлийн банкинд “Шилдэг чанар”-ын шагнал гардууллаа
Худалдаа, хєгжлийн банк дэлхийн єнцєг булан бvрт 100 гаруй банк санхvvгийн байгууллагаар дамжуулан 14 тєрлийн валютаар харилцагчдын гадаад тєлбєр тооцоо, санхvvгийн гvйлгээг тvргэн шуурхай, найдвартай гvйцэтгэн, Монгол улсыг дэлхийтэй холбох санхvvгийн гvvр болон ажилласаар ирсэн билээ.
ХХБ-ны хамтран ажилладаг ХБНГУ-ын томоохон банк болох CommerzbankAG банк нь “Excellent Quality of Straight Through Processing Award 2008” буюу “Гадаад тєлбєр тооцооны шуурхай байдлын шилдэг чанар” шагналаа ХХБ-нд гардууллаа.
Уг шагнал нь ХХБ харилцагчдынхаа еврогоор хийгдэх гадаад тєлбєр тооцоо, санхvvгийн гvйлгээг CommerzbankAG Frankfurt банкаардамжуулан тvргэн шуурхай чанарын єндєр тvвшинд гvйцэтгэдэг амжилтыг vнэлэн олгосон шагнал бєгєєд ХХБ тус банктай гадаад гvйлгээ, худалдааны санхvvжилтийн чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай юм.
Монгол улсын гадаад тєлбєр тооцооны дийлэнх хэсгийг дангаараа гvйцэтгэдэг ХХБ гадаад санхvvгийн ертєнц дэх нэр хvндээ улам нэмэгдvvлэн, vйл ажиллагааны цар хvрээгээ тэлсээр байна.
Худалдаа, хөгжлийн банк “Best Spread Bank” шагналыг хүртлээ
Монголын Санхүүгийн зах зээлийн холбоо, Thomson Reuters агентлагтай хамтран UBIBOR хүү буюу Улаанбаатарын банк хоорондын захын дундаж хүүг олон улсын санхүүгийн зах зээл дээр 2007 оноос эхлэн түгээж эхэлсэн билээ. Дээрх байгууллагууд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд суурь хүүгээ байнга тогтмол мэдээллэдэг Монголын 14 арилжааны банкуудаас шилдэг арилжааны банкыг шалгаруулан өнгөрсөн долоо хоногт дүнгээ гаргажээ.
Энэхүү шалгаруулалтаар манай банк “Best Spread Bank” банкаар шалгарсаныг дуулгахад таатай байна. Дашрамд дурдахад UBIBOR хүү нь Улаанбаатар хотын томоохон арилжааны банкуудын банк хоорондын төгрөгийн мөнгөн хадгаламжийн хүүгийн дунджаар тооцоологддог мөнгөний зах зээлийн суурь хүү юм.
Манай банк “Найдвартай татвар төлөгч”-өөр шалгарлаа
Үндэсний татварын албанаас Худалдаа, хөгжлийн банканд “НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ” гэрчилгээг олголоо. Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийг чин шудрагаар мөрдөн ажиллаж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулан ажилладаг байгууллагад тус шагналыг олгодог.
Банк, санхүү, даатгалын салбарын шилдгээр манай банк шалгарч Гран при шагналыг хүртлээ
Монгол улсын бизнесийн салбар бүрт шилдэгийг тодруулах олон нийтийн санал асуулга өнгөрсөн хоёр долоо хоногт орон даяар явагдаж, шагналынхаа эздийг 11 сарын 29-нд Мишээл Экспо төвд тодрууллаа. Монголын Маркетингийн менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд бизнесийн 15 салбарын 41 номинацид байгууллагууд өрсөлдсөн ба салбар тус бүрээс нэг “Гран при шагналт компани”, номинаци тус бүрээс 5 “Топ компани” шалгаруулсан.
Олон нийтийн санал асуулгаар дүгнэгдэж, чансаагаа тодруулсан энэ арга хэмжээнд Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк нь банк, санхүү, даатгалын салбарын шилдэгийн шилдэгээр тодорч Гран При шагналыг хүртсэн нь ХХБ-ны зах зээлд манлайлагч байр суурийг бататгаж, хамгийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай, эрсдэлгүй банк гэдгийг нотолж өглөө. Худалдаа, хөгжлийн банк 1990 оны 10 сарын 19 – нд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын банк санхүүгийн зах зээл дээр улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангамж, үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааны цар хүрээ зэргийн хувьд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Монгол улсад гадаадын шилдэг банк санхүүгийн туршлага болох ING банкны менежментийг нэвтрүүлсэн, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн итгэлийг хүлээн 9 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгийн бааз суурийг бэхжүүлэхэд авсан Монголын анхны банк, олон улсын үнэлгээний алдарт Moody’s байгууллагаас арилжааны банкны үнэлгээ авсан анхны банк түүнчлэн олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 300 сая ам.долларын Европын дунд болон богино хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн хүрээнд 75 сая ам.долларыг татаж чадсан гээд ХХБ-ны ололт амжилт, бусдыг үлгэр дуурайлан хийсэн ажлыг дурдвал дуусашгүй.
ХХБ өнөөдөр 670 тэрбум төгрөгний хөрөнгөтэй, 120 гаруй мянган карт эзэмшигчидтэй, VISA, Mastercard, JCB, American Express төлбөрийн картуудаар үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн 80 гаруй санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо, вальютын арилжааг түргэн шуурхай гүйцэтгэж, үйлчилгээгээ 20 салбар, 5 тооцооны төв, 50 бэлэн мөнгөний автомат машинаар хүргэж байна. Худалдаа, хөгжлийн банкны хөгжил дэвшлийн 18 жилийн замд байнга бид нартай хамт байж, улс орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, чинээлэг, оюунлаг баян монгол иргэдтэй болохын төлөө хүчин зүтгэж буй нийт харилцагчид, ажиллагсад, ХХБ-ны төлөө саналаа өгсөн нийт иргэддээ талархсанаа илэрхийлж, цаашид улам ихийг хийж, шинийг сэдэж, зах зээлд манлайлахаа энэхүү дашрамд амлаж байна.
MoneyGram байгууллагын 2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллагаар шалгарлаа
Дэлхийн өнцөг булан бүрд 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгыгтүргэн шуурхай, хамгийн хямд зардлаар гүйцэтгэдэг MoneyGram үйлчилгээний Ази тивийн улс орнуудын хамтрагч байгууллагуудын уулзалт, бага хурал өнгөрсөн долоо хоногт Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү бага хуралд Монгол улсыг төлөөлөн Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа, менежер Х.Анхсүрэн нар оролцсон бөгөөд MoneyGram байгууллагаас Худалдаа, хөгжлийн банкинд “2008 оны Маркетингийн шилдэг хамтрагч байгууллага” шагналыг уг бага хурлын үеэр гардуулжээ.
MoneyGram үйлчилгээний Азийн орнууд дах хамтрагч байгууллагуудын бага хуралд 22 орны 70 гаруй төлөөлөгчид оролцож, цаашдын хамтын ажиллагаа болоод мөнгөн гуйвуулгын цоо шинэ боломжуудыг бий болгох талаар харилцан санал солилцсон ба бага хурлын үеэр Азийн улс орнуудаас гадна АНУ, Европын холбооны улс орнуудын төлөөлөгчид Moneygram үйлчилгээний өөрийн улс оронд хэрэгжүүлж буй шинэ маркетинг, шилдэг удирдлагын туршлагаасаа хуваалцаж байлаа.
Олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын Moneygram үйлчилгээний Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ХХБ, Анод, Монгол шуудан, Хадгаламж, Эрэл, Улаанбаатар хотын банк, Капитрон банкууд ажилладаг бөгөөд дээрх банкуудын бүх салбар, тооцооны төвүүдээр дамжуулан Moneygram үйлчилгээг, бусад ижил төрлийн үйлчилгээнүүдээс хамгийн хямд шимтгэлтэйгээр Монголчууддаа түргэн шуурхай хүргэж байна.