Skip to main content
Topbanner банкны тухай

Зорилго зорилтууд

Банкны лого 

Банкны лого нь мөнгөний нэгж болох зоосны хэлбэрт суурилсан бөгөөд зоосны голд дүрслэгдсэн мөнгөний авдарт тасралтгүй эргэлдэх эргэлтээр дөрвөн зүг найман зовхисоос мөнгө, эд баялаг хуримтлагдан арвижиж, элбэг дэлбэг байхын бэлгэдэлтэй. 


Уриа 

Хөгжил дэвшилд хамтдаа 

  • Банкны ажилтнууд, харилцагчид, хөрөнгө оруулагчид зэрэг хүн бүхнийг хөгжил дэвшлийн зүгт хамт алхахыг уриалан дуудах, нэгтгэх, зоригжуулах утгатай.

Тогтвортой хөгжилд хамтдаа 

  • Тогтвортой хөгжлийн тодорхойлолт болох ирээдүй хойч үеийн хэрэгцээг бууруулахгүйгээр дэлхийн өнөөгийн хүн амын хэрэгцээг хангах цогц үйл явцыг банк, харилцагч, түнш болон улс орон хамтдаа дэмжиж, нэг зорилгын дор нэгдэж ажиллахыг уриалсан утгатай.


Эрхэм зорилго

Бид харилцагчдадаа хүсэл, тэмүүлэлдээ хүрэхэд нь зориулж, хүлээлтээс нь давсан санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологиор хүргэнэ.


Алсын хараа

Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч банк байна.


ҮНЭТ ЗҮЙЛС

Б - Бидний харилцагч 

Ү - Үнэлэмжтэй  

T - Төгс төгөлдөр  

Э - Эгнэгт нээлттэй 

Э - Эвсэг баг 

Г- Гүйцэтгэл төгс 

Ч - Чин хүндлэл