Удирдлагын мэдээлэл
О.ОРХОН
Гүйцэтгэх захирал
О.ОРХОН
Гүйцэтгэх захирал
2016 оноос одоог хүртэл Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2007 – 2016 онуудад Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Тэргүүн орлогчоор ажилласан.
Ноён О.Орхон нь 1997 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2003 онд Уэльсийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн бөгөөд банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
А.ЭНХМЭНД
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
А.ЭНХМЭНД
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
2005 – 2020 онуудад Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирал, 2020 оны 6 дугаар сараас ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.
Хатагтай А.Энхмэнд нь 1994 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Инженер технологич мэргэжлээр, 1996 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг инженер технологич мэргэжлээр магистр, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм.
О.БАНЗРАГЧ
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
О.БАНЗРАГЧ
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
2001 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банканд Маркетингийн менежер, актив хариуцсан менежерээр, 2004 оноос Улаанбаатар хотын банканд газрын захирал, дэд захирал, Тэргүүн дэд захирлаар, 2020 оны 6 дугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.
Ноён О.Банзрагч нь 2001 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарт 23 дах жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Мартэйн Кристофел Дэ Юүн
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
Мартэйн Кристофел Дэ Юүн
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
Ноён Мартэйн Дэ Юүн нь 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийн Ахисан түвшний менежментийн хөтөлбөрийг Олон улсын удирдах түвшний ажилтнуудын стратеги болон манлайллын хөгжлийн чиглэлээр төгссөн ба 2016 онд Стенфордын Их Сургуулийн Байгууллагын инновацын чиглэлээрх LEAD Certificate, 2013 онд Колумбын Их сургуулийн Их сургуулийн Venture Capital Due Diligence Certificate-г тус тус авсан. Түүнчлэн, 2000 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Олон улсын бизнесийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Массачусетсийн технологийн дээд сургуульд Төслийн удирдлагын PMP, PRINCE2 болон блокчейн програмаар мэргэшсэн.
Тэрээр 1998 оноос эхлэн харилцаа холбоо, даатгал, хөрөнгийн менежментийн чиглэлээр олон улсын компаниудад онлайн цахим худалдаа хариуцсан ахлах зөвлөх, захирал, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2019 оноос олон улсын хэмжээний банк, санхүү, хөрөнгө оруулалтын компаниудад Дижитал ба өгөгдөл хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд хувийн хөрөнгө оруулалт болон венчур капиталын зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.
Ноён Мартэйн Дэ Юүн нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Худалдаа хөгжлийн банкны Дижитал шилжилт хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилогдон ажиллаж байна.
Ч.СОЛОНГО
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
Ч.СОЛОНГО
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
2005-2020 онд Улаанбаатар хотын банкны Дэд захирал, 2020 оны 6 дугаар сараас Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна.
Хатагтай Ч.Солонго нь 1999 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн удирдлага менежмент, 2010 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 20 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Ц.ГАНБАЯР
Гүйцэтгэх захирлын орлогч
Ц.ГАНБАЯР
Гүйцэтгэх захирлын орлогч
2000 оноос Худалдаа хөгжлийн банканд хянагч нягтлан бодогч, хуульч, ахлах хуульч, газрын захирал, 2021 оны 2 дугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна.
Ноён Ц.Ганбаяр нь 1999 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засаг, статистик мэргэжлээр, 2002 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа банкир юм.
П.МӨНХНАСТ
Гүйцэтгэх захирлын орлогч
П.МӨНХНАСТ
Гүйцэтгэх захирлын орлогч
2004 оноос Улаанбаатар хотын банканд нягтлан бодогч, мэргэжилтэн, 2007 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банканд банкны ажилтан, ахлах ажилтан, газрын захирлаар, 2022 оны 4 дүгээр сараас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна.
Ноён П.Мөнхнаст нь 2004 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн. Австрали улсад мэргэжил дээшлүүлэн суралцсан. Банк санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Л.ГАНТӨМӨР
Гүйцэтгэх захирлын орлогч
Л.ГАНТӨМӨР
Гүйцэтгэх захирлын орлогч
2004 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банканд дилер, ахлах дилер, газрын захирал, 2021 оны 7 дугаар сараас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна.
Ноён Л.Гантөмөр нь 2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж, 2021 онд Австрали улсын Macquarie University-д магистрын зэрэг хамгаалсан. Банк санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Г.ГАНЦЭЦЭГ
Гүйцэтгэх захирлын орлогч
Г.ГАНЦЭЦЭГ
Гүйцэтгэх захирлын орлогч
2002 оноос Зоос банк, Монгол шуудан банканд эдийн засагч, бүсийн менежер, 2013 оноос Улаанбаатар хотын банканд салбарын захирал, газрын захирал, Дэд захирал, 2020 оны 6 дугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын орлогч захирал, газрын захирлаар, 2022 оны 8 дугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна.
Хатагтай Г.Ганцэцэг нь 2002 онд Улаанбаатар эрдэм дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2003 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Банк санхүүгийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
С.БААТАР
Гүйцэтгэх захирлын орлогч
С.БААТАР
Гүйцэтгэх захирлын орлогч
2004 оноос Интер банк, Улаанбаатар хотын банканд мэдээлэл технологийн мэргэжилтэн, газрын захирлаар, 2019 оноос Улаанбаатар хотын банканд Дэд захирал, 2020 оны 6 дугаар сараас эхлэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна.
Ноён С.Баатар нь 1989-1994 онд ОХУ, Новосибирскийн Цахилгаан холбооны дээд сургуулийг Радио холбооны инженер мэргэжлээр, 1996-2001 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Компьютерийн техник менежментийн сургуулийг Программ хангамжийн инженерээр тус тус төгссөн. Банк санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа банкир юм.
Н.СЭРГЭЛЭН
Гүйцэтгэх захирлын орлогч
Н.СЭРГЭЛЭН
Гүйцэтгэх захирлын орлогч
2015 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, 2016 онд Их британи улсын Оксфордын Брүүкийн их сургуулийг Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр зэрэгтэй тус тус төгссөн.
2019 онд Улаанбаатар хотын банкны Гадаад харилцааны хэлтсийн захирал, 2019 оны 9 дүгээр сараас Худалдаа хөгжлийн банкны Олон улсын болон байгууллагын газрын орлогч захирал, Гадаад эх үүсвэрийн удирдлага, хяналтын хэлтсийн захирал, 2024 оны 06 дугаар сарын 06-наас эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдон ажиллаж байна.
Д.ЭНХТУЯА
Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал
Д.ЭНХТУЯА
Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал
1995 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг Банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2018 онд Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч юм.
Хатагтай Д.Энхтуяа нь 1996 оноос Ардын банканд Эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, 1997 оноос Худалдаа, хөгжлийн банканд эдийн засагч, Санхүү тайлан бүртгэлийн хэтсийн захирал, Санхүүгийн удирдлага, хяналтын газрын орлогч захирал, 2019 оны 7 дугаар сараас Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирлаар томилогдон ажиллаж байгаа банк, санхүүгийн 28 жилийн туршлагатай удирдах ажилтан