“НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарлаа
Худалдаа, хөгжлийн банкийг Монгол улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж, нийгмийн хариуцлагаа өндөрт өргөн ажиллаж байгааг үнэлэн, Монголын татварын мэргэшсэн зөвлөх, хуульчдын нийгэмлэгээс “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ” компаниар шалгарууллаа.
Уг шагналыг дагалдуулан “Хүчирхэг Монголын төлөө” цомоор шагнаж, батламж олголоо.
ХХБ нийгмийн хариуцлагаа байнга ухамсарлан, нийгмийн сайн сайхны төлөө манлайлсаар байх болно.
“Монгол улсын Худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар дахин шалгарлаа
Монгол улсын банкуудаас хамгийн өргөн гадаад харилцаа, дэлхийн жишигт нийцсэн гадаад худалдааны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр онцгойрон ялгардаг өндөр туршлагатай Худалдаа, хөгжлийн банкийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд дахин итгэл хүлээлгэж, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” гэдгийг хүлээн зөвшөөрч, 2 дахь удаагаа шилдэгээр шалгарууллаа.
Энэхүү хүндтэй шагналыг дэлхийн худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч GTR нэрээр алдаршсан Global trade review (Дэлхийн худалдааны тойм) сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг бөгөөд хамгийн шударга шалгаруулалтаар буюу бусад улс орон бүрийн банк, санхүүгийн байгууллагуудын дунд санал асуулга явуулан шилдгээ тодруулдаг юм.
Биднийг “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк” шагналаа гардан авах үед ХХБ-тай гадаад худалдаа, хамтын санхүүжилтээр хамтран ажилладаг банкууд болох дэлхийд нэртэй HSBC банк, CITI банк, Korea Exchange Bank, ICBC зэрэг нэр хүндтэй банкууд өөрийн улс орондоо мөн л худалдааны санхүүжилтийн шилдэгээр шалгаран, шагналаа гардан авсан юм.
Бид харилцагчдаа дэлхийтэй саадгүй холбох гарц нь байж, үргэлж манлайлсаар байх болно.
2012 оны Монголын шилдэг банкаар Худалдаа, хөгжлийн банк сонгогдлоо
Энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр Макао дахь Four Season зочид буудалд Азийн санхүүгийн шилдэг сэтгүүл болох Finance Asia сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн сектор дахь шилдгүүдийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Уг арга хэмжээний хүрээнд анх удаагаа Монголын банкуудын дунд сүүлийн 3 жил судалгаа хийн Монголын шилдгийн шилдэг банкийг шалгаруулан, шагнал гардуулсан нь энэ удаагийн онцлог үйл явдал боллоо. Энэхүү шалгаруулалтыг хийхдээ тухайн банкны олон улс дахь хүлээн зөвшөөрөгдөх байдал, нэр хүнд, үйл ажилагааны цар хүрээ, санхүүгийн чадавхи зэргийг харгалзан үзсэн бөгөөд энэ жилийн “Монголын шилдэг банк”-аар ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК шалгарлаа.
Олон улсад банк, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, нэр хүнд бүхий Finance Asia сэтгүүл нь сүүлийн 10 гаруй жил уг арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд тухайн банкны санхүүгийн чухал үзүүлэлтүүд болох активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөж зэрэг ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болон зээлийн багцын чанар гэх мэт үзүүлэлтүүдэд судалгаа хийн шалгаруулалтыг бодит үр дүнд тулгуурлан хийдгээрээ бусад шагналаас онцлог байдаг.
Худалдаа, хөгжлийн банк нь энэ 2012 гарсаар олон улсад танигдсан томоохон сэтгүүлүүдээс хоёр дахь удаагаа нэр хүндтэй шагнал авч буй нь энэ юм. Энэ нь Худалдаа, хөгжлийн банкны санхүүгийн чадавхи дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл юм.
JICA олон улсын байгууллагаас өргөмжлөл, шагнал
Тус байгууллагын “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” 2 үе шат бүхий зээлийн төсөлд дамжуулан зээлдүүлэгчээр Монголын 7 арилжааны банк ажиллаж байгаа ба уг төслийн 2 дахь шатны эх үүсвэрээс ХХБ 16 тэрбум төгрөгийн зээлийг олгож, нийт олгосон зээл буюу зээлийн ашиглалтаараа тэргүүлсэн тул энэхүү шагналыг олголоо.
Худалдаа, хөгжлийн банк "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгарлаа
Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкийг нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилтныхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг нь онцолж "Шилдэг шимтгэл төлөгч"-өөр шалгаруулсан байна. Энэхүү шалгаруулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм.
Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байр суурь бүхий санхүүгийн байгууллага төдийгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орны нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн билээ.