“МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ШАЛГАРЛАА
Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2013 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар ХХБ манлайлж, цом батламжаа гардан авлаа.
“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, даяаршсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм.
2012 онд энэхүү шалгаруулалтаас ХХБ “Монгол улсын шилдэг байгууллагын банк” шагналыг хүртэж байсан бөгөөд 2013 онд амжилтаа бататган, Монгол улсын тэргүүлэгч банк гэдгээ нотоллоо.
Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.
Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар 3 жил дараалан тэргүүллээ
Олон улсад танигдсан Худалдаа, хөгжлийн банкийг дэлхий дахинд үнэлсэн томоохон шагналууд үргэлжилсээр, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 3 жил дараалан шалгаруулж, 2013 оны шагналыг мөн хүртлээ.
Энэхүү хүндтэй шагнал гардуулах үйл ажиллагааг дэлхийн худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч GTR нэрээр алдаршсан Global trade review (Дэлхийн худалдааны тойм) сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг бөгөөд хамгийн шударга шалгаруулалтаар буюу бусад улс орон бүрийн банк, санхүүгийн байгууллагуудын дунд санал асуулга явуулан шилдгээ тодруулдаг юм.
Монголбанкнаас гаргасан 2012 оны судалгаагаар Монголын арилжааны 7-н банк Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хүргэж байгаагаас 50 гаруй хувийг нь Худалдаа, хөгжлийн банк дангаараа эзлэж байна. Байгуулагдсан цагаасаа буюу 1990 оноос эхлэн худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж ирсэн ХХБ энэ салбарт өндөр туршлага, найдвартай байдлаараа ялгардаг юм.
2012 оны эцсийн байдлаар ХХБ-нд дэлхийн 34 банк 290 гаруй сая ам.долларын гадаад худалдааны санхүүжилтийн зээл баталж өгсөн билээ. Уг зээлийн санхүүжилтийг дэлхийн аль ч улсаас гадаад худалдаа хийхдээ ашиглаж болдгоороо давуу талтай байгаа нь Монголын гадаад худалдааны бизнес эрхлэгчдийн хувьд томоохон дэмжлэг болж байна.
“Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа
Энэ оны 7 дугаар сарын 18-ний өдөр Хонг Конг хотод Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг шалгаруулах “Euromoney Award for Excellence 2013”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон бөгөөд 2013 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа.
Дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүл нь сүүлийн 22 жил уг арга хэмжээг олон улсын хэмжээнд 100 гаруй улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг хамруулан амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд тухайн банкны зах зээлд тэргүүлэгч байр суурь, найдвартай байдал, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадавхи зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улс орны шилдэг банкийг шалгаруулдаг билээ.
Худалдаа, хөгжлийн банк нь Монголын банк санхүүгийн салбарт ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт актив 3.8 их наяд төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгө 1.8 их наяд төгрөгт хүрч, санхүүгийн тогтвортой үзүүлэлтээрээ Монгол улсын шилдэг банк гэдгээ батлан харууллаа.
ХХБ “Best corporate bank Mongolia 2012” шагналыг хүртлээ
Их Британийн Global banking & finance review буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллага бол дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг нөлөө бүхий байгууллага юм.
Тус байгууллагаас дэлхийн шилдэг банк санхүүгийн байгууллагуудын дунд зохион байгуулдаг нэр хүндээ нэгэнт батжуулсан оны шалгаруулалтаас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банк “Best corporate bank Mongolia 2012” шагналыг хүртэж чадлаа. Энэ байгууллагын үйл ажиллагаа, түгээж буй мэдээллийг дэлхийн санхүүгийн зах зээл, банк санхүүгийн байгууллагууд анхааралтай ажиглан, анализ хийж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг билээ.
“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, глобалчлагдсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм.
Эх сурвалж: http://www.globalbankingandfinance.com/Award/Global-Banking-Finance-Review-Awards-2012.html