"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО
Олон улсын нэр хүнд бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфордын “Европын Бизнесийн Ерөнхий Чуулган” (EBA- European Business Assembly)-аас 2014 оны дэлхийн “Шилдэг байгууллага”-ын нэгээр Монгол улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банкийг өргөмжлөхийн зэрэгцээ ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн удирдлагын ур чадварыг өндрөөр үнэлж, дэлхийн шилдэг удирдагчдын хүртдэг “Оны Шилдэг Удирдагч” шагналыг Сократын хорооноос гардууллаа.
Уг шалгаруулалтаар бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй дэлхийн 32 орны 50 гаруй байгууллага болон шилдэг удирдагчдыг тодруулдаг бөгөөд “Шилдэг байгууллага”-д олон улсын түвшинд бизнесийн болон маркетингийн үйл ажиллагаандаа 5 жилийн турш ашиглах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Худалдааны тэмдэг” олгодгоороо онцлогтой юм.
Ийнхүү ХХБ-ны олон жилийн тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн зогсолтгүй өсөлт, олон улсын зах зээл дахь нэр хүндийг үнэлэн Дэлхийн шилдгүүдийн нэгээр тодруулсан нь ХХБ-ны Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэлхийд үнэлэж байгааг бататгаж өглөө. ХХБ нь Монгол улсын арилжааны ууган банк бөгөөд 2013 оны санхүүгийн жилд банкны нийт активын хэмжээ 5.2 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн хэмжээ 435.1 тэрбум төгрөг хүрсэн ба татварын дараах нийт ашиг 139.3 тэрбум төгрөгт хүрч, Монгол улсын банк санхүүгийн салбарыг тэргүүлсээр байна.
ЕВРОПЫН БИЗНЕСИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГАН
Европын Бизнесийн Ерөнхий Чуулган нь эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинжлэх ухааны болон эдийн засгийн салбарт гаргасан амжилт, туршлага, шинэлэг, бүтээлч, санаачлагатай үйл ажиллагааг бодитой үнэлэн, дэлхий нийтэд алдаршуулах зорилгоор бизнесийн шилдэг байгууллагуудыг тодруулдаг билээ.
ОЛОН УЛСЫН СОКРАТЫН ХОРОО
Олон улсын Сократын хорооноос олгодог Шилдэг удирдагч шагнал нь олон улсын хүрээнд эдийн засаг, улс төр, боловсрол, соёлын салбарын удирдагчдаас өөрийн шаргуу хөдөлмөр, бизнесийн ухаанаараа дэлхийд тэргүүлэгч эрхмүүдэд олгогддог билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг нарийвчилсан сонгон шалгаруулах үйл ажиллагааны дагуу олгодог бөгөөд олон улсын хэмжээнд танилцуулдаг болно.
Хөгжилд тэмүүлж, дэвшилд хөтөлдөг харилцагчиддаа баярлалаа!
Худалдаа, Хөгжлийн Банк
“МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА
Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2014 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк”-аар ХХБ шалгарлаа.
“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, даяаршсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм.
2012 онд энэхүү шалгаруулалтаас ХХБ “Монгол улсын шилдэг байгууллагын банк”, 2013 онд “Монгол улсын шилдэг арилжааны банк” шагналуудыг тус тус хүртэж байсан бөгөөд 2014 онд амжилтаа бататган, Монгол улсын тэргүүлэгч банк гэдгээ дахин нотоллоо.
Монголдоо төдийгүй дэлхийд амжилтаараа үнэлэгдэж буй Худалдаа, хөгжлийн банкны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье