Түгээмэл асуулт хариулт
Картаа хэрхэн сунгах, дахин хэвлүүлэх вэ?
Таны картын хүчинтэй хугацаа дууссан, эсвэл картаа алдаж гээсэн бол бичиг баримттайгаа дурын салбарт хандан карт дахин захиалах боломжтой. Хэрэв гадаадад байдаг бол банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.
Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?
Хэрвээ та Монголд байгаа бол манай лавлах утас 18001977 дугаараар харин гадаадад байгаа бол 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягаар хандан картын мэдээллээ шалгуулна уу.
Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой юу?
Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой бөгөөд тухайн өдрийн валютын ханшаар хөрвөөд орох болно.
Картын дугаараар хүн рүү мөнгө шилжүүлж болох уу?
Худалдаа хөгжлийн банк дотроо ATM-с картын дугаараар мөнгө шилжүүлж болно. Харин бусад арилжааны банк руу мөнгө шилжүүлэх бол заавал дансны дугаараар нь шилжүүлэх хэрэгтэй.
Картаа хаячихлаа дахин захиалж авахад хэдэн төгрөг төлөх вэ?
Бритто Эйнштейн карт (U-Money) дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг
Бритто Классик карт (U-Money) дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг
Бритто Лэйди карт дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг
Бритто Алтан карт дахин захиалгын шимтгэл 20,000 төгрөг
Бритто Дебит Платинум карт дахин захиалгын шимтгэл 20,000 төгрөг
Юнионпэй классик карт дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг, ХХБ-ны дансаар цалин олгох гэрээтэй байгууллагын ажилтан-5,000 төгрөг
Юнионпэй алтан карт дахин захиалгын шимтгэл 20,000 төгрөг
Тэтгэврийн карт дахин захиалгын шимтгэл 5,000 төгрөг
Цалингийн карт дахин захиалгын шимтгэл 5,000 төгрөг
БРИТТО КЛАССИК БЭЛЭГЛЭЛИЙН КАРТ Дахин захиалах боломжгүй
БРИТТО ЛЭЙДИ БЭЛЭГЛЭЛИЙН КАРТ Дахин захиалах боломжгүй
Орифлэйм карт дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг
Юнион пэй карт олон улсын виза картнаас юугаараа ялгаатай вэ?
Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юанийн гэсэн 3дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монголд ашиглавал төгрөгийн данснаас , Хятадад ашиглавал юанийн данснаас харин бусад оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.
Дотоодын төгрөгийн картаа олон улсын карт болгон солиулж авч болох уу?
Дотоодын болон олон улсын виза карт нь тус тусдаа худалдаалах үнэтэй тул та олон улсын карт шинээр захиалж авах хэрэгтэй.
Карт шинээр захиалж авахад хэд хоногт гарах вэ?
Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг. Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10000 төгрөгийн шимтгэл төлөөд манай Төв салбар, Энхтайван салбар, Пийс тауэр тооцооны төвийн аль нэг дээр ажлын өдөр 2 цагаас өмнө захиалвал оройдоо гарах боломжтой байдаг.
CVV кодыг хаанаас авах уу?
Таны картын ард гарын үсэг зурах хэсгийн харалдаа 3 оронтой тоо байгаа. Тухайн код нь таны картны CVV код юм.
Зайнаас картын лимитээ хэрхэн өсгүүлэх вэ?
Хэрвээ та манай банкны салбарт хандан лимит өсгөх хүсэлт гаргах боломжгүй гадаадад болон орон нутагт байгаа бол [email protected] хаягт и-мэйлээр, 133133 тусгай дугаарт мессежээр банкинд бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараас картын гүйлгээний лимит өсгүүлэх хүсэлтээ илгээх боломжтой.
Картын дансны дугаараа хэрхэн мэдэх вэ?
Та мессеж банк үйлчилгээ ашиглан дансны үлдэгдэл болон дансны дугаараа мэдэх боломжтой. Мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэхдээ: Лавлах утас 18001977 дугаар болон [email protected] хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн өөрийн бичиг баримттайгаа банкны дурын салбарт хандаж болно.
Гадаадад байх хугацаандаа хэрхэн картаа сунгах,дахин хэвлүүлэх вэ?
Таны картын хүчинтэй хугацаа дууссан болон алдаж гээсэн тохиодолд банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.
Картаар хийгдсэн гүйлгээгээ хэрхэн шалгаж, хянах вэ?
Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:
Хэрэв Та TDB-Online болон Мост мони үйлчилгээний хэрэглэгч бол:
Өөрийн эрхээр үйлчилгээнд нэвтрэн дансны хуулгаа шалгаснаар картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.
Та тус үйлчилгээнд бүртгэлгүй бол өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандан бүртгүүлэх боломжтой.
Хэрэв Та Мессеж банк үйлчилгээний хэрэглэгч бол:
Амжилттай хийгдсэн картын гүйлгээ бүрийн мэдээлэл таны и-мэйл хаягаар болон үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаараар илгээгдэх болно.
Та мессеж банк үйлчилгээнд бүртгэлгүй бол 24 цагийн лавлах утас 18001977 дугаар болон [email protected] цахим хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа хандахаас гадна өөрийн биеэр бичиг баримттайгаа банкны аль ч салбарт хандаж бүртгүүлэх боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс хуулга авах:
Та өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандаж картын гүйлгээгээ шалгуулах боломжтой.
АТМ-д картаа хураалгасан бол хаана хандах вэ?
Та картаа ХХБ-ны салбарын байран дахь АТМ-д хураалгасан бол:
Та бичиг баримтаа салбарын ажилтанд шалгуулан хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Та картаа ХХБ-ны салбарын байрнаас бусад газарт байрлах АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Бусад арилжааны банкны АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Интернет пин код хэрхэн авах вэ?
Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах боломжтой.
АТМ ашиглах боломжгүй тохиолдолд манай банкны лавлах төвийн 18001977 утсаар, [email protected] цахим хаягаар хандах мөн Ти-Ди-Би Онлайн үйлчилгээ ашиглаад интернэт пин кодоо авах боломжтой.
Олон улсын картаар интернетийн худалдаа хийхэд юуг анхаарах вэ? Ямар өгөгдлүүдийг заавал өгөх шаардлагатай вэ?
Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа веб сайтынхаа үйлчлэх хүрээ болон найдвартай байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Заавал оруулах шаардлагатай мэдээлэлд картын дугаар, CVV код болон картын хүчинтэй хугацаа зэрэг орно. Гүйлгээ хийх гэж буй веб сайт нь "Verified by VISA" үйлчилгээг нэвтрүүлсэн бол та картынхаа интернэт пин кодыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
Дотоодын картаар ОУ-ын сайтан дээр онлайн гүйлгээ хийх боломжтой юу?
Та дотоодын картаар зөвхөн дотоодын сайтууд дээр онлайн гүйлгээ хийх боломжтой бөгөөд гадаадын интернэтээр үйлчилгээ үзүүлдэг веб хуудсаар үйлчлүүлэхийн тулд ОУ-ын карттай байх шаардлагатай юм.
Картын пин кодоо мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?
Та ЮнионПэй картаас бусад төрлийн картандаа зайнаас пин код үүсгэн авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу. Та гүйлгээний эрхтэй Тидиби онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол цахим банкаараа нэвтэрч орон карт хэсэг рүү нэвтрэн "пин код авах" гэснийг сонгон банканд бүртгэлтэй гар утасны дугаартаа шинээр пин код хүлээн авах боломжтой. Тидиби онлайн банк байхгүй бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] хаягаар мэйл илгээн гараар маягт бөглөж, эсвэл салбарт бичиг баримттайгаа хандаж шинээр пин код авна уу.
Гадаадад АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?
Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн лавлах утас (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй.
Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг Олон Улсын Визагийн журмаар харилцагчид буцаан олгодоггүй ба та шинээр карт авах хэрэгтэй болно. Үүний тулд та ХХБ-ны [email protected] хаяг руу карт дахин авах хүсэлтээ банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа илгээх боломжтой.
Картаа хаяж гээсэн тохиолдолд яах ёстой вэ?
Хэрэв Та Монголд байгаа бол:
Та картаа алдсан даруйдаа 24 цагийн лавлах утас 18001977 дугаарт холбогдон картаа хаалгана уу. Мөн өөрт ойрхон дурын салбарт цахим үнэмлэхний хамт хандах боломжтой. Ти-Ди-Би онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол нэвтрэн орж картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.
Хэрэв Та гадаад улс оронд байгаа бол:
Та ХХБ-ны (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар хандаж, картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой. Ти-Ди-Би онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол нэвтрэн орж картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.