Skip to main content
Smb

Танд тусалъя

Сайн байна уу, Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт хариулт

  • Харилцагч өөрөө шинээр данс нээсэн тохиолдолд автоматаар нэмэгдэнэ. Автоматаар нэмэгдээгүй тохиолдолд “Дансны тохиргоо” хэсэгт нэвтрэн өөрөө нэмэх боломжтой.

  • Салбарт хандаж шинээр нээлгэсэн данс нь TDB Online үйлчилгээнд автоматаар нэмэгдэхгүй ба та өөрт ойр байрлах салбарт хандаж эсвэл www.etdbm.mn сайт болон аппликейшнээр нэвтрэн "миний данс" цэсээр дансны тохиргоог сонгон зайнаас дансаа нэмэх боломжтой.

Та TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "нууц үг сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин сэргээн авах боломжтой.

Та өөрт байрлах дурын салбарт албан бичигтэй байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар хандуулан сэргээж авах боломжтой. 

Мөн ТиДиБи онлайн үйлчилгээг ашиглан эрхийн хугацаагаа сунгах боломжтой. 
 

TDB Online үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.

  • Online Info- Хуулга харах эрхтэй.

  • Online Plus - Өдрийн гүйлгээний лимит 200 сая төгрөг

  • Online Premium - Өдрийн гүйлгээний лимит 500 сая төгрөг                                           

Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.

Албан бичгээр гаргасан хүсэлтээ [email protected] хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч эрхийн хугацааг сунгуулах боломжтой.

Албан бичгээр банкны дурын салбарт хүсэлтээ гаргах болон байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч гүйлгээний нууц үг шинээр үүсгэх боломжтой.

Албан бичгээр гаргасан хүсэлтээ [email protected] хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч нууц үгний блокоо гаргуулах боломжтой.

  • ОТР аппликейшнээ Playstore болон Аpp Store, AppGallery-с утсандаа татаж суулгаад тохиргоог хийнэ. Уг тохиргоог хийхэд Сериал дугаар болон Идэвхжүүлэх код гэсэн 2 мэдээлэл оруулах хэрэгтэй.

  • ОТР аппликейшний идэвхжүүлэх код нь: Таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг эсвэл гар утсанд тань мессэжээр ирнэ.

  • ОТР аппликейшний сериал дугаар нь: Таны тухайн үйлчилгээнд бүртгүүлсэн гэрээн дээр бичигддэг.

Идэвхжүүлэх кодоо мартсан бол өөрийн бичиг баримттай албан бичгийн хамт итгэмжлэгдсэн ажилтан очиж авна уу. 

Та манай банкны төв лавлах утас 1800-1977 /гадаадаас 70161988/ дугаарт болон бүртгэлтэй и-мэйл хаягаар [email protected] хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.

ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд TDB Online плас эрхийн бүлгээр нэвтэрч ороход ашиглагддаг. ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа нэвтрэх нэг удаагийн нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаанд хүчинтэй байна.