Түгээмэл асуулт хариулт
Гэмтэлтэй гадаад валют дансанд тушаах, солиулах, шилжүүлэг хийхэд нэмэлт шимтгэлтэй юу?
Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.
Гадаад гуйвуулга хийгдэх хугацаа
Гадаад гуйвуулга ажлын 1-3 хоногт хийгдэнэ.
Гадаад гуйвуулга хийхэд юуг анхаарах вэ?
Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.
Төрийн сангийн данс руу гүйлгээ хийхэд "Таны гүйлгээ хийх хугацаа хэтэрсэн байна" гэсэн алдаа заагаад байна.
Төрийн сангийн гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар хийгддэг.
Танай банкинд IBAN код гэж байдаг уу?
IBAN код гэдэг нь Европын орнуудын банкуудад байдаг код бөгөөд та ХХБ-ны SWIFT код ашиглан гадаад гуйвуулга шилжүүлэх хийх, хүлээн авах боломжтой. Хэрэв IBAN number гэж байгаа бол та өөрийн ТиДиБи онлайн үйлчилгээ руу нэвтэрч орсны дараа авах боломжтой. Мөн манай лавлах утасны дугаар 1800-1977 руу холбогдон авах боломжтой.
Цахим үнэмлэхний лавлагаа болон жолооны үнэмлэхээр данснаас бэлэн зарлага хийх боломжтой юу?
Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон хүчинтэй гадаад паспортоор зарлагын гүйлгээ хийнэ. Цахим үнэмлэхний лавлагаа болон жолооны үнэмлэхээр зарлагын гүйлгээ хийх боломжгүй байдаг.
Банк хоорондын валютын хөрвүүлэгтэй гүйлгээ хйисэн даруйд шууд орох уу?
Банк хоорондын валютын хөрвүүлэгтэй гүйлгээ ажлын өдрүүдэд 15:30 цагаас өмнө хийгдсэн бол 2-3 цагийн дараа ордог. Харин ажлын өдрүүдэд 15:30 минутаас хойш болон амралтын өдөр хийгдсэн гүйлгээ нь дараагийн ажлын өдөр дунджаар 10:00-12:30-н хооронд орно.
Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?
Банк хоорондын 3 сая төгрөгөөс доош дүнтэй, төгрөгөөс төгрөгийн дансанд шилжүүлсэн гүйлгээ шууд орно. Харин 3 сая төгрөгөөс дээш дүнтэй болон валютын хөрвүүлэгтэй бүх гүйлгээ ажлын өдөр 16:00 цагаас өмнө хийгдсэн бол 2-3 цагийн дараа, 16:00 цагаас хойш хийгдсэн бол дараагийн ажлын өдөр хүлээн авагчийн дансанд орно.