Skip to main content
margaantaiguilgee

Маргаантай гүйлгээг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ямар тохиолдолд маргаантай гүйлгээний хүсэлт хүлээн авдаг вэ?

  • Дансны дугаар андуурсан, давхар, илүү, дутуу дүнгээр шилжүүлсэн
  • ПОС терминал дээр давхар, илүү, дутуу дүнгээр гүйлгээ хийсэн
  • АТМ-ээс мөнгө гараагүй, илүү, дутуу гарсан
  • Олон улсын сайтаас худалдан авалт хийгээгүй боловч данснаас мөнгө хасагдсан
  • Гадаадын АТМ, ПОС терминал дээр давхар, илүү, дутуу дүнгээр гүйлгээ хийсэн

 

Маргаантай гүйлгээний хүсэлт хэрхэн шийдвэрлэгддэг вэ?

 

 

Маргаантай гүйлгээний хүсэлт хүлээн авах хугацаа

Сүлжээ сувагАТММерчантЦахим банк

1

ХХБ-ны сүлжээ

30 хоног

30 хоног

30 хоног

2

Банк хоорондын сүлжээ

60 хоног

60 хоног

60 хоног

3

Олон улсын сүлжээ

120 хоног

75-120 хоног

-

 

Маргаантай гүйлгээний хүсэлт хүлээн авах суваг

Хувь хүн

  • 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
  • [email protected] хаягт банканд бүртгэлтэй имейл хаягаас хүсэлт илгээх
  • Өөрт ойр байрлах салбарт хандан хүсэлт гаргах
  • TDBO аппликейшинаар нэвтрэн Үйлчилгээ->Хүсэлтийн жагсаалт->Маргаантай гүйлгээний хүсэлт цэсээр хүсэлт илгээх

 

Байгууллага

  • 1800-1977 дугаарт холбогдон хүсэлт бүртгүүлэх
  • Албан бичиг, гүйлгээний баримт болон холбогдох баримтыг эх хувиар нь салбар өгч хүсэлт гаргах
  • [email protected] хаягт албан бичиг, гүйлгээний баримт болон холбогдох баримтыг эх хувиар хавсаргаж хүсэлт илгээх

 

Та өөр банкны харилцагч бол карт гаргагч банк эсвэл өөрийн данс байршиж буй банкандаа хандан хүсэлтээ бүртгүүлээрэй.