Түгээмэл асуулт хариулт
Үйлчилгээний байгууллагад картаар төлбөр хийх
Гүйлгээний баримт дээрх картын дугаар, мөнгөн дүн, валютын мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж хэвшээрэй.
Гүйлгээ хийх явцад картаа харах орчноосоо салгахгүй байж, пин кодоо өөрөө хийх нь таныг аливаа эрсдэлээс сэргийлнэ.
Дансны хуулгаа тогтмол шалгаж эргэлзээтэй гүйлгээ байвал банканд хандаж тодруулаарай.
Үйлчилгээ авч буй газар сэжиг бүхий санагдвал үйлчлүүлэхээс татгалзаарай.
Үйлчилгээний ажилтан картыг тань өөр төхөөрөмж дээр давхар уншуулах, картын мэдээллийг тэмдэглэж авах зэрэг үйлдэл хийвэл татгалзах, шалтгааныг асуух.
Өөрийн карт болон картын мэдээллээ (картын дугаар, хугацаа, ПИН код, CVV) бусдад дамжуулахгүй байх.
Пос терминалд ямарваа нэгэн төхөөрөмж нэмэлтээр залгасан болон таны картыг пос терминалаас өөр төрөөрөмж дээр уншуулахыг оролдвол нэн даруй татгалзаж энэ тухай мэдээллийг Банканд хандан мэдэгдэнэ үү.
Paywave картаар төлбөр хийх
VISA payWave карт нь зайн технологи бүхий карт бөгөөд ПОС терминал дээр картыг физикал холболт үүсгэлгүйгээр зайнаас гүйлгээ хийх боломж олгодгоороо онцлогтой.
Visa payWave картаар АТМ дээрээс зайнаас үйлчилгээ авах боломжтой.
Та картаа ПОС терминалд 5 см орчим ойртуулахад гүйлгээ хийгдэнэ.
Терминалын тохиргоо буюу гүйлгээ хийгдэж буй улсын журам, зохицуулалтаас хамаарч өндөр дүнтэй гүйлгээг картын ПИН кодоор баталгаажуулна.
Дараах логонуудтай дэлхийн аль ч улсын ПОС терминалд payWave гүйлгээ хийх боломжтой.
payWave унших боломжгүй үйлчилгээний байгууллагад payWave картын EMV чип болон соронзон туузыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
Олон улс руу зорчихын өмнө
Картын хүчинтэй хугацаагаа шалгаж, хугацаа дуусах гэж буй бол банкинд хандаж, шинээр захиална уу.
Кредит карт болон зээлийн эрхтэй карттай бол зээл төлөгдөж дуусах хугацаа, зээлийн лимитийн хугацаа болон картын дуусах хугацаагаа нягтлаарай.
Банкны www.tdbm.mn цахим хуудасны “Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж” хэсгээс картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдтэй сайтар танилцана уу.
Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж картдаа хамтран эзэмшигч, эсвэл итгэмжлэгдсэн хүний мэдээллээ банканд бүртгүүлэх боломжтой.
Картаа хэвийн ажиллаж байгаа эсэхийг АТМ эсвэл үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж шалгахад илүүдэхгүй.
ТиДиБи онлайн үйлчилгээний боломжууд
Банкны бүх төрлийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч хамгаалалтын өндөр түвшинд 24/7 авах боломжтой.
Дансаа удирдах /үлдэгдэл шалгах, хуулга авах, тодорхойлолт авах, битүүмж тавих, цуцлах, хадгаламжийн хугацаа сунгах/
Бүх төрлийн гүйлгээ /банк доторх гүйлгээ, банк хоорондын гүйлгээ, олон улсын гүйлгээ, гааль татварын гүйлгээ/
Хэрэглээний төлбөрүүд төлөх /билл төлбөр/
Картын үйлчилгээ /картын хуулга, төлөв өөрчлөх, лимит засварлах, карт захиалах, КИН код авах, интернэт ПИН код идэвхжүүлэх/
Зээл, Үнэт цаас, Даатгал зэрэг нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
Бусад /хувийн мэдээлэл засварлах, нууц үг солих, тогтмол ханддаг төхөөрөмж хянах, мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэх, урамшуулал болон АТМ, салбарын байршил харах.
АНХААРАХ
Өөрийн хувийн мэдээлэл буюу утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг цахим орчинд бусадтай хуваалцахгүй байх, мөн бусдад илгээхгүй байх,
Банкнаас илгээсэн мэдээллийг цаг тухай бүрт нь сайтар шалган нягталж байх,
Цахим орчинд таны танил хэн нэгнээс таны хувийн мэдээллийг (утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт) өгөхийг шаардсан тохиолдолд заавал утсаар холбогдон давхар баталгаажуулах,
Банкнаас илгээсэн интернэт банкны нууц үг, баталгаажуулах код зэргийг агуулсан мессежийг ашиглах шаардлагагүй болсон тохиолдолд тухай бүрт нь устгаж байх,
Цахим банкны нэвтрэх нэр болон нууц үгээ вэбсайт дээр хадгалахгүйгээр нэвтрэн, ашиглаж дууссаны дараа Гарах товчийг дарж хэвших
Та ухаалаг гар утсаа бусдад зарах эсвэл дамжуулан хэрэглүүлэх тохиолдолд хувийн мэдээллээ устгана уу.
Пин код
ПИН кодоо өөрчлөх бол ТиДиБи Онлайн үйлчилгээ, АТМ, банкны лавлах 1800-1977 төвд болон банкны салбарт хандан солих боломжтой.
Интернэт ПИН код нь интернэтээр худалдан авалт хийхэд зориулагдсан бөгөөд ТиДиБи Онлайн үйлчилгээ, АТМ, 1900-1977, [email protected] болон банкны салбарт хандан авах боломжтой.
Таны картын ПИН код банканд бүртгэлтэй утасны дугаарт SMS хэлбэрээр илгээгдэх тул өөрийн нэр дээрх, байнгын ашигладаг утасны дугаарыг банкинд бүртгүүлэх, шаардлагатай тохиолдолд утасны дугаарын мэдээллээ шинэчлэхийг зөвлөж байна.
Интернет худалдан авалт хийх
Худалдан авалт хийхдээ тухайн сайтын төлбөрийн нөхцөл болон найдвартай байдлыг нь сайтар судалсны үндсэн дээр картын мэдээллээ оруулж хэвшээрэй.
Та https:// хамгаалалттай болон Verified by visa, Master card secure code технологийг нэвтрүүлсэн сайтаар үйлчлүүлэхийг эрмэлзэж байгаарай.
Олон улсын картаараа АНУ-ын үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийж буй тохиолдолд дансны үлдэгдэл хүрэлцээгүй бол 1 ам.доллар суутгагддаг болохыг анхаарна уу.
АТМ ашиглан авч болох үйлчилгээ
Картын дансанд орлого, зарлага хийх;
Дансны үлдэгдэл шалгах;
Сүүлийн 10 гүйлгээний мэдээлэл авах;
ПИН код өөрчлөх (шимтгэлгүй);
Интернэт ПИН код авах;
Картаа ашиглан ХХБанк дотроо картын болон дансны дугаараар шилжүүлэг хийх;
Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан мөнгө илгээх болон хүлээн авах.
Мост Мони ашиглан бэлэн мөнгө авах;
Урьдчилсан төлбөрт карт худалдан авах;
Төлбөр төлөх;
Картгүй ч TDB online үйлчилгээгээр QR код үүсгэн АТМ-аас бэлэн зарлагын гүйлгээ хийх боломжтой.
Гадаадад төлбөр тооцоо хийх
Гадаадад үйлчлүүлсэн гүйлгээний баримт, тооцооны хуудсуудаа хадгалж дансны хуулгатайгаа тулгаж хэвшээрэй.
Зарим гадаадын банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 6 оронтой код шаарддаг ба Таны карт 4 оронтой пин кодтой тохиолдолд 4 оронтой кодоо оруулаад ‘Enter’ товчыг дарж гүйлгээ хийх боломжтой.
Зарим үйлчилгээний байгууллагууд VISA болон UnionPay картын хэрэглэгчдэд зориулж хямдрал, урамшуулал зарласан байдаг ба Та уг мэдээллийг www.tdbm.mn цахим хуудаснаас аваарай.
Банкинд бүртгэлтэй утасны дугаар болон имэйл хаягт банкнаас илгээсэн мэдээллийг тогтмол шалгаж байх.
АНХААРАХ
Олон улсын хэмжээнд нийтлэг тохиолддог эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, харилцагчдаа хамгаалах зорилгоор ХХБ нь 24 цагийн сэжигтэй гүйлгээний хяналтын систем ажиллуулж байна.
Та гар утсаа нээлттэй байлгах, электрон шуудангаа тогтмол шалгах, тантай холбогдох мэдээлэл өөрчлөгдсөн даруй банканд мэдэгдэж, шинэчлүүлснээр картын гүйлгээний эрсдэлээс хамгаалагдах болно.