Skip to main content
Topbanner банкны тухай

Хөрөнгө оруулагчдад

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

 

Аудитын хороо нь Банкны засаглал, хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн хэм хэмжээ, санхүүгийн тайлагналт, дотоод хяналтын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудитын үйл ажиллагаанд системтэйгээр дүгнэлт өгөх, банкны хувьцаа эзэмшигчид, ТУЗ болон бусад оролцогч талуудад үнэн зөв бодит мэдээллийг хүргэх замаар байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүх түвшинд сайн засаглалын тогтолцоог бэхжүүлэх зорилготой. 

Дотоод аудитын хараат бус, бие даасан байдлыг хангах үүднээс Дотоод аудитын газар нь ТУЗ-ийн шууд удирдлага дор ажилладаг ба ТУЗ-ийн дэргэдэх хараат бус гишүүнээр даргалуулсан Аудитын хороонд ажлаа тайлагнадаг нь хяналтын нэгжийн үүргийг хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлэх боломжийг хангадаг. 

  Хорооны бүрэлдэхүүн: 

Албан тушаал

Гишүүдийн нэрс

Төлөөлөн удирдах зөвлөл

Дарга

Ж.Дэлгэрсайхан

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Гишүүн

Ж.Болормаа

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Гишүүн

Д.Отгонбилэг

ТУЗ-ийн ердийн гишүүн

 

Тус хороо нь 3 гишүүнтэй бөгөөд Банкны тухай хуулийн дагуу ТУЗ-ийн хараат бус гишүүнээр даргалуулсан, ТУЗ-ийн үйл ажиллагаанд Монгол улсын хууль журам, зохицуулагч болон олон улсын байгууллагууд, Базелийн хорооноос тогтоосон зөвлөмж, стандарт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо, бодлого зэргийн хэрэгжилтийг хянах, чиглэл өгөхөд дэмжлэг үзүүлэх чиглэлийн хороо юм. Үйл ажиллагааны өргөн цар хүрээг хамарч хараат бус байдлаар эрсдэлээс хамгаалах, зах зээл, үйл ажиллагааны эрсдэл болон комплайнсын хэрэгжилтэнд баталгаажуулалт хийж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгч ажилладаг.

Хорооны бүрэлдэхүүн: 

Албан тушаал

Гишүүдийн нэрс

Төлөөлөн удирдах зөвлөл

Гишүүн

Ж.Дэлгэрсайхан

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Гишүүн

Рандолф Коппа

ТУЗ-ийн дарга

 

Цалин урамшууллын болон нэр дэвшүүлэх хороо нь ХХБ-ны ТУЗ-ийн хяналт, удирдлагын үүргээ үр дүнтэй, ашигтайгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх, үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2/3 буюу 2 гишүүн нь хараат бус гишүүн байна. Тус хороо нь ТУЗ-ийн бүтэц бүрэлдэхүүнд эргэн хяналт хийх, гишүүдийг сонгон шалгаруулах, үнэлэх, Гүйцэтгэх удирдлага болон удирдлагын түвшний захирлуудыг нэр дэвшүүлэх, ТУЗ-ийн үйл ажиллагааг дүгнэж тайлагнах, тэдгээрийн цалин хөлс урамшууллын хэмжээ, бодлогыг тодорхойлох, банкны бүтэц, зохион байгуулалт, засаглалыг хөгжүүлэх чиглэл өгөх зэргээр эрх үүрэгтэй хороо болно.

Хорооны бүрэлдэхүүн: 

Албан тушаал

Гишүүдийн нэрс

Төлөөлөн удирдах зөвлөл

Дарга

Ж.Болормаа

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Гишүүн

Д.Янжмаа

ТУЗ-ийн ердийн гишүүн

 

Худалдаа, хөгжлийн банк ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 7-ны өдрийн хурлын 9 дүгээр тоот тогтоолоор Монгол улсын банк, санхүүгийн салбарт анх удаа ТУЗ-ийн дэргэд банкны үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр дэмжлэг, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Тогтвортой хөгжлийн хороог байгуулсан. 

Тус хороо нь Тогтвортой хөгжлийн бодлогоор банкны засаглал, стратеги, зорилго, зорилтыг тодорхойлох, дотоодын болон олон улсын сайн туршлагыг өөрийн төдийгүй оролцогч талуудын үйл ажиллагаанд нутагшуулах, ногоон болон тогтвортой бизнесийн зарчмууд, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан болно. Байгаль, орчин нийгэм, засаглалын удирдлага, бодлогыг хэрэгжүүлэх замаар банкныхаа үйл ажиллагааны бүхий л түвшинд төдийгүй Монгол улсдаа үлгэрлэн манлайлах зарчмыг баримтлан ажиллах ба нийт Худалдаа, хөгжлийн банкы ажилтнууд, харилцагчид, түншүүд болон бусад оролцогч талууд Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

Албан тушаал

Гишүүдийн нэрс

 

Дарга

Рандолф Коппа

ТУЗ-ийн дарга

ГишүүнП.ХалиунЗөвлөх

Гишүүн

Г.Чимидбалдир

Олон улсын хамтын ажиллагаа болон ESG хариуцсан зөвлөх

Гишүүн

Н.Сэргэлэн

Гүйцэтгэх захирлын орлогч