Skip to main content
Smb

Хөрөнгө оруулагчдад

Үнэт цаасны зах зээлийн хуулийн 5-1-д зааснаар хувьцаат компанийн хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх, хадгаламжийн бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, варрант, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, СЗХ-оос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгслийн үнэт цаас гэнэ.

Компанийн тухай хуульд зааснаар:

"Нээлттэй хувьцаат компани" гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ.

"Хаалттай хувьцаат компани" гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.

Дэлгэрэнгүй

Банкны тухай хуульд зааснаар:

"Банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.

 

Дэлгэрэнгүй

  1. Банкны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;
  2. Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;
  3. Банкийг өөрчлөн байгуулах;
  4. Банкийг татан буулгах;
  5. Банкны жилийн үйл ажиллагааны талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж батлах;
  6. Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх;
  8. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийг тогтоох, хариуцлага, цалин, урамшууллын хэмжээ, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох;
  9. Банкны хянан шалгагч /хянан шалгах зөвлөл/-ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулах.

  1. Банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;
  2. Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох;
  3. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах; 
  5. Банкны тухай хуулийн 29.2.6, 29.2.7-д заасан асуудлаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх; 
  6. Банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, удирдлага, ажилтныг томилох, үйл ажиллагааны журмыг тогтоох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
  7. Банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих; 
  8. Банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хамарсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
  9. Банкны тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх явцад хяналт тавих.

Хаяг: ХХБ төв байр, Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Цахим хаяг: [email protected]

Утас: 976 11 328227