Хувьцаа эзэмшигчдийн хурал
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Банкны эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит ба ээлжит бус байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ТУЗ-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулдаг.
Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, холбогдох хууль тогтоомж болон Банкны дүрэмд заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.