Skip to main content

Карт хаагдсан тохиолдолд өөрөө нээж болохуу?

Tags

Таны карт гүйлгээ хийх боломжгүй байгаа тохиолдолд TDBO аппликейшн болон www.etbm.mn руу нэвтрэн Карт-Картын жагсаалтаас тухайн картаа сонгон Картын төлөв шалгах боломжтой. Хэрвээ Картын төлөв-Referral байвал харилцагч таны карт аливаа эрсдэлээс сэргийлэн хаагдсан байх ба Идэвхтэй төлөвийг сонгон картаа нээх боломжтой болох юм.

Картаа хэрхэн сунгах, дахин хэвлүүлэх вэ?

Tags

Таны картын хүчинтэй хугацаа дууссан, эсвэл картаа алдаж гээсэн бол бичиг баримттайгаа дурын салбарт хандан карт дахин захиалах боломжтой. Хэрэв гадаадад байдаг бол банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected]  цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.

Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?

Tags

Хэрвээ та Монголд байгаа бол манай лавлах утас 18001977 дугаараар харин гадаадад байгаа бол 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягаар хандан картын мэдээллээ шалгуулна уу.

Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой юу?

Tags

Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой бөгөөд тухайн өдрийн валютын ханшаар хөрвөөд орох болно.

Картын дугаараар хүн рүү мөнгө шилжүүлж болох уу?

Tags

Худалдаа хөгжлийн банк дотроо ATM-с картын дугаараар мөнгө шилжүүлж болно. Харин бусад арилжааны банк руу мөнгө шилжүүлэх бол заавал дансны дугаараар нь шилжүүлэх хэрэгтэй.

Картаа хаячихлаа дахин захиалж авахад хэдэн төгрөг төлөх вэ?

Tags

Бритто Эйнштейн карт (U-Money) дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг

Бритто Классик карт (U-Money) дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг

Бритто Лэйди карт дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг

Бритто Алтан карт дахин захиалгын шимтгэл 20,000 төгрөг

Бритто Дебит Платинум карт дахин захиалгын шимтгэл 20,000 төгрөг

Юнионпэй классик карт дахин захиалгын шимтгэл 10,000 төгрөг, ХХБ-ны дансаар цалин олгох гэрээтэй байгууллагын ажилтан-5,000 төгрөг

Юнион пэй карт олон улсын виза картнаас юугаараа ялгаатай вэ?

Tags

Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юанийн гэсэн 3дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монголд ашиглавал төгрөгийн данснаас , Хятадад ашиглавал юанийн данснаас харин бусад оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.

Дотоодын төгрөгийн картаа олон улсын карт болгон солиулж авч болох уу?

Tags

Дотоодын болон олон улсын виза карт нь тус тусдаа худалдаалах үнэтэй тул та олон улсын карт шинээр захиалж авах хэрэгтэй.

Карт шинээр захиалж авахад хэд хоногт гарах вэ?

Tags

Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг. Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10000 төгрөгийн шимтгэл төлөөд манай Төв салбар, Энхтайван салбар, Пийс тауэр тооцооны төвийн аль нэг дээр ажлын өдөр 2 цагаас өмнө захиалвал оройдоо гарах боломжтой байдаг.