Skip to main content

Зайнаас картын лимитээ хэрхэн өсгүүлэх вэ?

Tags

Хэрвээ та манай банкны салбарт хандан лимит өсгөх хүсэлт гаргах боломжгүй гадаадад болон орон нутагт байгаа бол  [email protected] хаягт и-мэйлээр, 133133 тусгай дугаарт мессежээр банкинд бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараас картын гүйлгээний лимит өсгүүлэх хүсэлтээ илгээх боломжтой.

Картын дансны дугаараа хэрхэн мэдэх вэ?

Tags

Та мессеж банк үйлчилгээ ашиглан дансны үлдэгдэл болон дансны дугаараа мэдэх боломжтой. Мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэхдээ: Лавлах утас 18001977 дугаар болон [email protected] хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн өөрийн бичиг баримттайгаа банкны дурын салбарт хандаж болно.

Гадаадад байх хугацаандаа хэрхэн картаа сунгах,дахин хэвлүүлэх вэ?

Tags

Таны картын хүчинтэй хугацаа дууссан болон алдаж гээсэн тохиодолд банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected]  цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.

Картаар хийгдсэн гүйлгээгээ хэрхэн шалгаж, хянах вэ?

Tags

Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:

Хэрэв Та TDB-Online болон Мост мони үйлчилгээний хэрэглэгч бол:
Өөрийн эрхээр үйлчилгээнд нэвтрэн дансны хуулгаа шалгаснаар картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.

Та тус үйлчилгээнд бүртгэлгүй бол өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандан бүртгүүлэх боломжтой.

 

АТМ-д картаа хураалгасан бол хаана хандах вэ?

Tags

Та картаа ХХБ-ны салбарын байран дахь АТМ-д хураалгасан бол:
Та бичиг баримтаа салбарын ажилтанд шалгуулан хураагдсан картаа буцаан авах боломжтой.

 

Та картаа ХХБ-ны салбарын байрнаас бусад газарт байрлах АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас  19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг  шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.

Интернет пин код хэрхэн авах вэ?

Tags

Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах боломжтой.

АТМ ашиглах боломжгүй тохиолдолд манай банкны лавлах төвийн 18001977 утсаар, [email protected] цахим хаягаар хандах мөн Ти-Ди-Би Онлайн үйлчилгээ ашиглаад интернэт пин кодоо авах боломжтой.

Олон улсын картаар интернетийн худалдаа хийхэд юуг анхаарах вэ? Ямар өгөгдлүүдийг заавал өгөх шаардлагатай вэ?

Tags

Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа веб сайтынхаа үйлчлэх хүрээ болон найдвартай байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Заавал оруулах шаардлагатай мэдээлэлд картын дугаар, CVV код болон картын хүчинтэй хугацаа зэрэг орно. Гүйлгээ хийх гэж буй веб сайт нь "Verified by VISA" үйлчилгээг нэвтрүүлсэн бол та картынхаа интернэт пин кодыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.

Дотоодын картаар ОУ-ын сайтан дээр онлайн гүйлгээ хийх боломжтой юу?

Tags

Та дотоодын картаар зөвхөн дотоодын сайтууд дээр онлайн гүйлгээ хийх боломжтой бөгөөд гадаадын интернэтээр үйлчилгээ үзүүлдэг веб хуудсаар үйлчлүүлэхийн тулд ОУ-ын карттай байх шаардлагатай юм.

Картын пин кодоо мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?

Tags

Та ЮнионПэй картаас бусад төрлийн картандаа зайнаас пин код үүсгэн авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу.  Та гүйлгээний эрхтэй Тидиби онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол цахим банкаараа нэвтэрч орон карт хэсэг рүү нэвтрэн "пин код авах" гэснийг сонгон банканд бүртгэлтэй гар утасны дугаартаа шинээр пин код хүлээн авах боломжтой. Тидиби онлайн банк байхгүй бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] хаягаар мэйл илгээн гараар маягт бөглөж, эсвэл салбарт бичиг баримттайгаа хандаж шинээр пин код авна уу. 

Гадаадад АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?

Tags

Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн лавлах утас (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй.